2014/06/24

Пап лам Францисын Номлол

Пап лам Францис баасан гаригт, бидний зүрх сэтгэлийг хатууруулж, хэзээ ч жинхэнэ аз жаргалыг авч ирдэггүй тэрхүү мөнгө, нэр хүнд ба хүч чадалд сэтгэл татагдах байдлаас сэрэмжлүүлэв. Хөршөө хайрлах ба Тэнгэрбурханд сүсэглэн бишрэх явдал бол зүрх сэтгэлийг маань баярлуулдаг, жинхэнэ үнэт эрдэнэ билээ. Гэгээн Мартагийн өргөөнд болсон Массны үеэр Пап лам ийнхүү хэлжээ.                                                                                   Пап лам Францисын номлол нь тухайн өдрийн айлдал болох: дэлхий дээр өөртөө зориулан эд баялгийг бүү авч үлд хэмээн Есүсийн шавь нартаа хэлсэн уншлага дээр тулгуурласан байв. Энэ дэлхий дэх эд баялгийн хамгийн эхэнд ордог мөнгө нь хөрөнгийн зах зээл дэх дур хүсэл болон хулгайчдаас үүдэлтэй эрсдэлд хүргэдэг юм. Мөнгө бол өөрсдийгөө болон гэр бүлээ дэмжихэд шаардагддаг, харин байнга л эд баялгаа нэмэгдүүлэх арга зам хайдаг хүмүүс эцэст нь өөрийн зүрх сэтгэлээ алддаг болохыг тэрээр сэрэмжлүүлсэн билээ.         Өөр нэг дэлхийн эд баялаг бол, өөрийн залбирал ба хувь хандиваар томоохон шоу үзүүлэн, ердөө Есүсийн өдрийн хуурамч дүр үзүүлж, үргэлж бусдын анхаарал татахыг хичээдэг тэдгээр хүмүүсийн нэр хүнд болон бардам зангийн талаар Пап лам ярьсан билээ.  Хэрэв чи эдгээр эд баялгийг эрэлхийлдэг бол зүрх сэтгэл чинь гинжлэгдэх болно, гэтэл Есүс бидний зүрх сэтгэлийг чөлөөлхийг хүсэж байна, хэмээн Пап лам Францис хэлэв. Харин хайр, тэвчээр, бусдад үйлчлэх болон Тэнгэрбурханд сүсэглэн биширдэг энэхүү тэнгэрлэг эд баялгийг л зөвхөн эрэлхийлвэл бидний зүрх сэтгэл чөлөөлөгдөж чадна. Эдгээр эд баялагууд нь Пап ламын хэлсэнчлэн сайжруулагч сайн дарстай адил, биднийг эрх чөлөөтэй бас гэгээлэг зүрх сэтгэлд хөтлөх болно. Тэрээр төгсгөлд нь дэлхийн эд баялгийн боолчлолоос зүрх сэтгэлээ салган чөлөөлж чадах оюун санааны хэрсүү ухааны төлөө залбирч байна, тэгснээр бид Тэнгэрбурханы хүүхдүүдийн адил амьдарч, жинхэнэ баяр хөөр ба эрх чөлөөг мэдэх болтугай хэмээн залбирсан билээ.          

No comments:

Post a Comment