Монгол дахь манай Католик шашны харьяа олон байгууллага хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг билээ. Үүний нэг нь таван жилийн өмнө анх Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн Гэгээн Бинчэшиүгийн нэрээр хаягласан байгууллага юм. Энэ байгууллагын гишүүд сайн дураараа нэгдэн, нэн ядуу амьдралтай хүмүүст туслан өөрт буй зүйлсээ хамтдаа хуваалцаж амьдрах замаар Тэнгэрбурханы хайр ивээлийг дамжуулж байгаа юм. Саяхан 8.21нд Солонгос улс дахь Бинчэшиү байгууллагын дарга ноён Нае Жон, Иосэф гуай өөрсдийн гишүүдийн хамт Монгол дахь Бинчэшиү байгууллагатай танилцаад Монгол дахь Бинчэшиү байгууллагын гишүүдээр бахархаж буйгаа илэрхийлсэн билээ. Энэ үед мөн Солонгос ахан дүүс маань Монгол хүүхдүүдэд зориулан олон зүйлс зааж өгөн, тэдэнтэй хамт тоглож наадан, хүүхдүүдэд баяр хөөр бэлэглэсэн юм. Монгол дахь Бинчэшү байгууллагын гишүүд анх байгуулагдсан цагаасаа хогийн цэг дээр амьдардаг хүмүүст туслаж ирсэн билээ. Бинчэшиү гишүүд тэдэнтэй ойр дотно ярилцаж, тэдэнд зориулан өөрсдийн хийж чадах бүхнээ хийдэг байна. Долоо хоногт нэг удаа тэдэнд зориулан өөрсдийн гараар хоол унд хийж өгөн, хувцас хунар тарааж, сургууль завсардсан хүүхдүүдэд зориулан 1-5 дахь өдөр хичээл ном зааж сурган тэдэнд зориулан номын сан хүртэл байгуулж ажиллуулдаг байна.
2012/08/30
Солонгос Бинчешү гишүүд Монголд хүрэлцэн ирлээ

Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment