Католик гэрлэлт бол зүгээр нэг гоёмсог ёслол биш, учир нь
ариун ёслолоор дамжуулан хосууд маань дэлхийд өөрсдийн үүрэг даалгавраа биелүүлэхэд
хэрэгтэй ивээлээ Тэнгэрбурханаас хүлээн авдаг юм хэмээн Пап лам Францис хэлсэн
билээ.
Гэр бүлийн амьдрал дахь Итгэлийн Жилд зориулан Гэгээн
Петрийн талбайд хүрэлцэн ирсэн 100,000 орчим хүмүүст хандан Пап лам хэлэхдээ:
Католик гэрлэгсэд бол гэнэн биш, тэд хэцүү цаг үе тулгарна гэдгийг мэддэг. Гэхдээ
Католик хосууд маань өвчтэй болон эрүүл
үед, баяртай болон гунигтай мөчид, өөрсдийн амьдралын бүхий л өдрүүдэд бие
биенээ хайрлаж байхаа тангаргалан, бат бэх байдлын төлөө Тэнгэрбурханд итгэж
найдан, өөрсдийн амьдралаа түүний гар дээр тавьдаг билээ.
“Тэд зугтдаггүй, тэд нуугддаггүй; тэд гэр бүлээ төлөвшүүлэх
болон хүүхдүүдээ дэлхий ертөнцөд хөл нийлүүлэх үүрэг даалгавраас зайлсхийдэггүй,”
хэмээн Пап лам хэлэв.
Гэр бүлийн амьдралын түүхээс хуваалцахаар балчир хүүхдээс
өвөө эмээ нар хүртэл Пап лам ба цугласан олонд хандаж үг хэлэхээр уригдсан
байлаа. Мөн үүнд Италийн өмнөд арлын оршин суугч, Африкийн цагаачид, Сирээс ирсэн
хосууд гээд маш олон хүмүүс байсан юм.
Хүн бүрийн зүрх сэтгэлийн дуудлага бол хайрлах ба
хайрлуулах дуудлага юм хэмээн цугласан олонд хандаж Пап лам хэлсэн юм.
“Амьдрал байнга залхмаар. Ажил ядаргаатай. Ажил хайх нь
эцэж туйлдмаар” хэмээн тэрээр хэлэв. “Гэвч амьдрал дахь хамгийн төвөгтэй зүйл
бол хайрын дутагдал байдаг.”
Олон гэр бүлүүд санхүүгийн болон сэтгэл зовоосон
асуудалтай тэмцэж байхад, зарим нь дайны заналхийлэлд өртсөн буюу цагаачлалаас хол
хуваагдсан, мөн олон залуучууд гэрлэхийг хүсэж байгаа ч гэр орон болон сайн ажилгүйгээс
юу хийж чадахаа ойлгохгүй байгаа талаар Пап лам мэдэж буйгаа илэрхийлсэн билээ. “Бидний амьдрал дахь тэмцэл ба төвөгтэй байдлыг маань Тэнгэрбурхан
мэдэж байгаа” “Гэвч баяр хөөр болон амралтыг олохоор тэмүүлж буй агуу хүсэл мөрөөдлийг
маань ч бас Тэр мэдэж байгаа гэж хэлэв.”
Гэрлэлтийн ариун ёслолоор дамжуулан хосууд өөрт хэрэгтэй
ивээлийг хүлээн авч байгаа юм. “Ариун ёслолууд бол амьдралын гоёл биш; гэрлэлтийн
ариун ёслол бол зөвхөн тансаг үзэгслэнтэй баяр ёслол биш. Хрисчин хүмүүс өөрт нь хэрэгтэй
гэдгийг мэддэг учраас л гэрлэлтийн ариун ёслолыг тэмдэглэж байдаг.”
Пап лам Францис Католик хосууддаа хандаж агшин зуурын харилцаа
холбоог агуулсан соёлын нөлөөгөөр бүх зүйлийг харахын эсрэг байх санал дэвшүүлж
байна. Гэрлэлт бол амьдралын урт аян, өчүүхэн хэсэг биш юм. Гэр бүл гэдэг бол хоолоо хувааж иддэг, цэцэрлэгт хүрээлэнгээр
алхах буюу өвөг эцэг эхдээ зочлох гэх мэт сайхан мөчүүдээр дүүрэн болж байдаг.
“Харин хайр байхгүй бол баяр хөөр үгүй, ямар ч хөгжилтэй зүйл байхгүй болдог.”
Есүс бол эцэс төгсгөлгүй хайрын ундарга юм хэмээн тэрээр гэр
бүлүүд, Хрисчдэд зориулан хэлэв. Хосууд хамтдаа залбирах ёстой “ учир нь тэд урт
аяндаа хамтдаа байхын төлөө тэдэнд хэрэг болдог.” Олон хүмүүст үүнийг хийхэд сайхан мэт сонсогдож байгаа
боловч хэрхэн цаг гаргах нь төсөөлөгдөхгүй байгааг мэдэж байна.
“Бидний гэр бүлийн залбиралд энгийн байдал хэрэгтэй”. “ширээгээ тойрч суугаад хамтдаа “Тэнгэр дэх
Эцэг минь” залбирахад ямар нэг онцгой зүйл байхгүй; энэ амархан. Гэр бүлээрээ
сарнайн эрхээр залбирахад гайхалтай сайхан бөгөөд агуу хүчний ундарга болдог юм.” Гэр бүлээрээ залбирч, хамт сүм рүү явснаар хүүхэддээ Загалмайн
Тэмдэг хүртэл хийх энгийн үүрэг зааж байдаг. Мөн гэр бүл гэдэг бол амьд
байдлаа хадгалж цааш явж байдаг Хрисчин итгэл бишрэл юм хэмээн хэлэв. Итгэл бишрэл гэдэг бол “банкин дахь данстай адил хувийн үнэт
баялаг” юмуу “бат бөх хайрцагт” хадгалагдаж буй зүйл биш. Бусадтай хуваалцдаггүй
итгэл бишрэл бол “занданшуулсантай” адил байх болно хэмээн тэрээр нэмж хэлсэн
билээ.
No comments:
Post a Comment