Манай Монгол дахь Католик шашны тэргүүн, хамба лам эрхэм
хүндэт Венсэслао Падилла “Гэгээн Эх Мариа” паришд хүрэлцэн ирж Миса удирдсан
билээ. Хамба лам номлолдоо: “Энэ өдрийн уншлагыг дурдаад, дэлхийн төгсгөл ойрхон
байгаа тухай хүчирхэг болоод аюулын тухай сонсоод хэн бүхэнд айдас төрдөг билээ.
Өнгөрсөн долоо хоногт “Гэгээн Эх Мариа” паришийн итгэгч Элизабет талийгаач болсонд
чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна. Мөн саяхан Флиппин улсад болсон супер
далайн шуурганд 10 мянга орчим хүмүүс нас барсан бөгөөд амьд үлдсэндээ олон
хүмүүс талархаж байгаа ч өөрт байгаа бүхнээ алдан маш их айдастай хоцорсон тул
цаашид амьдралаа хэрхэн босгож амьдрах вэ? гэсэн асуудал тулгарч байна. Энэхүү байглийн
гамшгийн өмнө хөгшин залуу, баян ядуу, хичнээн эрх мэдэлтэй байлаа ч хүн гэдэг
ямар хүчин мөхөс болохыг бодитоор харж буй хүмүүс өөрт ирэх тэр цаг мөчийн
талаар эрхгүй бодоход хүргэж байна. Маш олон хүмүүс энэ талаар асууж, санаа
тавьж, залбирч, сэтгэлийн хандив өргөж байгаад талархаж байна. Хрисчин хүний
хувьд бид өөрсдөөсөө тэр цаг үе ирэхэд бэлэн үү? хэмээн асууж байна. Өнөөдрийн
уншлага дээр зөнч Малахи хэлэхдээ: “Хэрэв бид Есүст итгэж, зөв шударга сэтгэлтэй
байвал Тэнгэрбурханы нар бидэн дээр үргэлж гийж, идгээх болно”. Мөн Есүс “Хэрэв
надад итгэж, бие ба цусаар минь нэгдвэл мөнх амийг олох болно” хэмээн хэлсэн
билээ. Хэдийгээр бидний эргэн тойронд үхэл зовлон, аймшигтай зүйлс болж байгаа
ч өөрсдийн итгэл бишрэлээрээ урам зоригтой амьдарч, бие биенээ хайрлаж
туслацгаая. Хамтдаа бидний эгч дүүс болсон Элизабет эгчийг дурсан санаж, залбирцгаая.” Ийнхүү бидэнд урам зориг хайрлаж Тэнгэрбурханы сайн мэдээг түгээж буй хамба лам Венсэслао Падиллад итгэгчдийн өмнөөс талархаж байна.
No comments:
Post a Comment