Ариун долоо хоногийн Баасан гариг нь 4.3нд тохиосон бөгөөд энэ өдөр бол Миса болон бусад ёслол тэмдэглэдэггүй билээ. Учир нь Христ зовж тарчлан, загалмайд цовдлогдож нас барсан өдөр юм. Тиймээс энэ өдрийг ихэд хүндэтгэн "Загалмайн Зам" залбирал, Үгийн тунхаглал, Христэд хүндэтгэл үзүүлдэг. Энэхүү үйл ажиллагаанд фр.Пиер хүрэлцэн ирсэн бөгөөд ахлах лам фр.Франциско ба фр.Томас нар удирдан явуулсан билээ. Энэ удаагийн Загалмайн 14 зогсоол залбирлыг залуучууд бэлтгэсэн нь хүмүүсийн сэтгэлд нийцсэн өвөрмөц болсон байлаа. Тэд бүх зогсоолыг өөрсдийн биеэр хийж, хүн бүрт харагдахуйц, ойлгомжтой байдлаар үзүүлж чадсан юм. Мөн үгийн тунхаглалаар Түүний
хэрхэн зовж шаналан, нас барсныг сонссож, Тэнгэрбурханы хайр энэрэл ямар агуу, үнэ цэнэтэй болохыг ойлгож, өөрсдийн гэм нүглээ гэмшин ухаарах боломж өгсөн билээ. Ингэснээр бүгд Есүс Христийг ихэд хайрлан, гэмшин харамсаж, Түүнд хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ бүх үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон бүх бүлгэмийн итгэгч ахан дүүс нартаа талархаж байна. Мөн сүмийн арга хэмжээнд идэвхитэй оролцож, үйлчилсэн бүх итгэгч нартаа байрлаж байна.
No comments:
Post a Comment