Уламжлал
ёсоор “Гэгээн Петр ба Паулын баяр”ын өдөрт буюу 6.28нд бүх паришийн итгэгч нар Катедралд
(их сүмд) хамтдаа цуглаж, баярын миса өргөн тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ
үеэр Солонгос улсад суугаа төлөөлөгч Ниюнсо хүрэлцэн ирж баярын мисанд оролцохоор
товлосон боловч, харамсалтай нь мерс өвчний улмаас айлчлалаа түр
хойшлуулсан юм. Гэсэн хэдий ч элчин сайд Ниюнсо өөрийн захиагаар уламжлан итгэгч
ахан дүүс нартаа хандаж баярын мэнд дэвшүүлэн, чин сэтгэлийн үгээ илэрхийлж буйг
Монгол дахь Католик Шашны тэргүүн, Хамба лам Венсэслао Падилла уншиж
танилцуулсан билээ. Хамба лам номлолдоо: Өнөөдөр дэлхий даяар, бүх сүмүүдэд Гэгээн
Петр ба Паулын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Жил бүрийн энэ
өдөр бид Пап лам Ариун Эцэгийн баяр буюу Гэгээн Петр ба Паулын баярыг ёслон
тэмдэглэдэг юм. Энэ өдрийг тохиолдуулан Петр нь сүмийн эв нэгдлийн бэлэг тэмдэг
болохыг ойлгож болно. Эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Петрийг өнөөг хүртэл Пап
лам залгамжилж ирсэн билээ. Мөн бид бүхэн Пап ламаар уламжлан эвлэн нэгдэж, сайн
мэдээний тунхаглалд урин дуудагдаж, хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Тиймээс бид
бүхэн Пап ламын хамт Тэнгэрлэг Эзэн Есүсийн айлдсан өнөөдрийн айлдалд
хариуцлагатай хандах учиртай. Бид өөрсдөө Тэнгэрлэг Эзэн, Тэнгэрбурханыг тунхаглаж
байна.
Өнөөдөр бид Ариун Эцэгтээ талархаж, ялангуяа Петрээс залгамжилж ирсэн
даатгалт мутрын төлөө залбирах хэрэгтэй. Бидний хайр хүндлэл болон залбирал нь
маш чухал билээ. Бид өөрсдийнхөө төлөө, бид Тэнгэрбурханы өмнө зохистой нэгэн
байж, энэхүү ажлыг хийж чадахын төлөө залбирах хэрэгтэй. Бүх хүмүүсийн төлөө
ялангуяа удирдагч нарын, өөрсдийн хамба ламын төлөө, бүх санваартнуудын төлөө,
сүсэгтнүүдийн төлөө залбираарай. Та бүхэндээ Гэгээн Петр ба Паулын баярын мэнд
хүргэж байна хэмээн Хамба лам Венсэслао Падилла номлолоо өндөрлөв. Ийнхүү Мисаны
дараа паришийн хүүхэд залуучууд өөрсдийн бэлтгэсэн тоглолтоо сонирхуулж, итгэгч
ахан дүүсээ баярлуулсан билээ. Энэ бүхнийг бэлтгэсэн Гэгээн Петр ба Паул паришийн хамт олон, бүх хүмүүст талархаж
байна.
No comments:
Post a Comment