2013/05/07

Мариа Эхийн сар



Манай Католик шашинд таван сарыг Мариагийн сар гэдэг бөгөөд Тэнгэрбурханаас бидэнд хайрласан том бэлэг хэмээн үзэж, дэлхийн бүх итгэгч нар уламжлал болгон тэмдэглэдэг  билээ. Ялангуяа манай “Гэгээн Эх Мариа” сүмийн итгэгчид, Лежио Мариа залбиралын бүлгэмийн гишүүдийн хувьд өөрсдийн залбиралт амьдралыг хөгжүүлэн, бусдад Мариа Эхийн залбиралын гайхамшгийг хуваалцдаг баяртай мөч байдаг юм. Уламжлал ёсоор 05.13-нд “Фатимагийн Бидний Хатагтай”н баярын өдөр буюу 1917 онд Мариа Эх Португалын Фатимад гурван хоньчин хүүхдэд үзэгдсэн бөгөөд хожим тэрхүү гурван хүүхэд гэгээнтэн болцгоосон  билээ. Мөн 05.31-нд Төгс Жаргалант Адислагдсан Цэвэр Охин Мариагийн Зочлолт буюу Мариагийн шөнийг тэмдэглэн ёслодог. Тиймээс таван сарын турш Залбирлын Хатан, Гэгээн Эхийн бидэнд заасан сарнайн эрхин залбиралаар дамжуулан Тэнгэрбурханы хайр хишгийг хүлээн авах
 тул итгэгч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

2013/04/29

Сүм бол хүүхэд асрагч биш



Пап лам Францис  номлолдоо (шавь нарын үйлс номны  8:1-8): 
“Тэд гэр орноо орхиж, өөртөө хэдхэн зүйлсийг л авсан байх; тэд ямар ч хамгаалалтгүй боловч нэг газраас нөгөө газарт Үг -ийг тунхаглаж явсан” хэмээн тэрээр хэлсэн юм.
“Тэд дөнгөж баптизм хүртсэн юмуу баптизм хүртээд нэг жил болсон энгийн итгэгчид байлаа. Харин тэдэнд тунхаглахаар явах урам зориг байсан юм. Мөн тэд итгэлтэй байлаа. Бас тэд гайхамшгийг үйлдсэн билээ.”

Пап лам номлолдоо 17-р зуунд Японоос мишинерүүд хөөгдөж гарснаас хойш, хоёр зууны турш ламгүйгээр оршин тогтнож байсан Японы Католик итгэгчдийн түүхийг тэмдэглэсэн юм. Эцэст нь мишинерүүдийг эргэн ирэхийг зөвшөөрөх үед, тэд сүм дотроос бүхэл бүтэн баптизм хүртсэн, категист, гэрлэсэн гээд бүхий л хамт олон  бүрэлдсэн байхыг олсон байдаг.

Өнөөдөр энгийн итгэгчид “баптизмын хүч”-р итгэлтэй хэвээр байгаа эсэхийг Пап лам асуусан юм. Бүхий л баптизм хүртэгчид “өөрсдийнхөө амьдралаар, өөрсдийнхөө гэрчлэлээр, өөрсдийн үгээрээ Есүсийг тунхаглах” ёстой хэмээн Пап лам хэлсэн юм.

“Бид ийнхүү үйлдэх үед сүм маань хүүхдүүдээ төрүүлж буй ээж сүм болдог, харин бид үүнийг хийхгүй бол сүм маань ээж биш харин унтуулахаар хэвтүүлдэг хүүхдийн асрагч болдог юм.” хэмээн айлдсан билээ.   

2013/04/23

Бинчэшиү бүлгэмийн үйл ажиллагаа



Манай “Гэгээн Эх Мариа” сүмийн итгэгчдийн байгуулсан Бинчэшиү бүлгэм нь долоо хоног бүр нэн ядуу амьдралтай хүүхдүүдэд зориулан номын сан ажиллуулж, тэдэнд хичээл заахаас гадна хоол унд бэлтгэн өгч бас хувцаслаж, тэдэнтэй ярилцах замаар Тэнгэрбурханы хайр хишгийг хүргэдэг билээ. Мөн энэхүү ажлын хажуугаар нэн ядуу, өвчтэй, тахир дутуу хоол хүнсээ авах чадваргүй айл өрхүүдэд хүнсний зүйлсийг хүргэж өгдөг болсон нь үнийн хөөрөгдлөөс болж дарамтанд орж буй өнөө үед цагаа олсон буянтай ажил юм. Энэхүү ажлын хажуугаар Бинчэшиү бүлгэмийн гишүүд долоо хоног бүр цуглан, хийсэн ажлаа дүгнэн хэлэлцэж, тусламж хэрэгтэй олон хүнд өөрсдийн хийж буй сайн үйлсийг хэрхэн хүргэх талаар ярилцаж тэдний эрүүл мэнд, гэр бүл, сайн сайхны төлөө Тэнгэрбурхандаа залбирдаг юм. Манай Бинчэшиү бүлгэм энэ бүх ажлыг маш үр дүнтэй, таслалгүй явуулж байгаа гол үндэс бол Тэнгэрбурханы нэрээр нэгдэж бие биенээ хүндэтгэн нэгдмэл хамт олон болж бүрдсэн явдал билээ. Итгэгч та бүхэн энэ хамт олонтой нэгдэн Бинчэшиү бүлгэмийн үйл ажиллагаанд оролцохыг урьж байна. 

2013/04/05

Амилалтын баяр


Манай Католик шашны хувьд Амилалтын баярыг маш өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг том баяр билээ.  Энэ баяр бол Тэнгэрбурхан өөрийн хайрын илэрхийлэл болгон бидэнд авралын замыг өгсөн гайхамшигт хайрын баяр билээ. Манай "Гэгээн Эх Мариа" сүмийн итгэгчид энэхүү агуу хайр хишгийг хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэн, Ариун долоо хоногоо ариунаар өнгөрөөхийн төлөө хичээж байлаа. 14 зогсоол ба загалмайн хүндэтгэх ёслолд манай Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж оролцсон бөгөөд бусад Миса болон ёслолыг фр. Франциско болон фр. Чарлиз, фр.Эрнесто нар удирдсан юм. Энэ жил манай итгэгчдээс 20 орчим хүн шинээр баптизм хүлээн аван Хрисчин амьдралыг сонгосон юм. Үүнээс гадна баптизм авахаар бэлтгэж байгаа итгэгчдэд зориулсан ёслолыг зохион байгуулсан нь итгэгчдийн хувьд шинэлэг бас үр өгөөжтэй байлаа. Бүлгэм бүр тогтсон цагийн хуваарийн дагуу наминчлалын ёслолд оролцон, бас сүмийн бэлтгэл ажилд туслах гээд олон үйл ажиллагаанд  оролцож байв. Ариун долоо хоног болон амилалтын баярын Мисандаа идэвхитэй оролцсон бүх итгэгч нартаа талархаад, “Гэгээн Эх Мариа” сүмийн зүгээс Амилалтын баярын мэнд хүргэж байна.




2013/03/27

Лежио Мариа бүлгэмийн онцгой ёслол



Манай "Гэгээн Эх Мариа" сүмийн Лежио Мариа залбиралын бүлгэмээс жил бүр хүндэтгэлийн ёслол буюу тангарга өргөх ёслол зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жил 3-р сарын 26нд ёслолыг фр.Франциско Хо удирдан Солонгос болон Монгол итгэгчдээс бүрдсэн Лежио Мариа бүлгэмийн гишүүд хамтдаа энэхүү баяраа тэмдэглэсэн юм. Тэд тангарга өргөж энэхүү эрхэм үүрэг хариуцлагыг өөртөө авснаар залбиралын хатан, Гэгээн Эх Мариатай нэгдэн, Тэнгэрбурханы хайр хишгийг бусдад хүргэх ажлыг сайн дураараа гүйцэтгэж байгаа билээ. Энэ бол маш ач буянтай ажил бөгөөд өнгөрсөн хугацаанд тэд нар Гэгээн Эх Мариатай хамтран  чухам ямар сайн үйлсийн төлөө, хэдэн өвчтэй болон янз бүрийн зовлол шаналалтай хүмүүсийн төлөө залбирсныг тоолж баршгүй бизээ. Лежио Мариа бүлгэмийн гишүүд долоо хоног бүр сүм дээрээ яаран ирж, хамтдаа залбиран, баяр баяслаар дүүрэн болж байгааг харахад энэ нь тэдний хувьд амьдралын үнэ цэнэ, утга учир нь болсон байдаг. Тиймээс ч тэд нэг жилийн турш энэхүү баярын өдрөө тэсэн ядан хүлээж, хамтдаа тэмдэглэн өнгөрүүлдэг юм.Энэхүү тангарга өргөх ёслолд оролцсон бүх Лежио Мариа бүлгэмийн гишүүддээ баяр хүргэж байна.   

2013/03/26

2013 оны 3 сарын 24нд "Зовлон Шаналалын Ням гараг"-н Номлол



1-р уншлага: Исаиа 50:4-7
2-р уншлага: Флиппой 2:6-11
Айлдал: Лук 22:14-23:56

Номлол сонсох:

Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү:
2013_03_24_nomlol.mp3 Listen on Posterous

2013/03/20

“Habemus Papam” = “Бид нар шинэ Паптай боллоо”


Эзэний доторх хайрт ахан дүүс нар минь

Хамба лам Жорж Марио Бэрголиогийн Пап ламаар сонгогдсон явдал нь 16-р Бенедиктийн чөлөөндөө гарах болсон тухай гэнэтийн гайхшруулсан мэдээний талаархи яриаг болон түүний үйл хэргийг чухам хэн залгамжлах талаарх бодол таамаглалуудыг намдаалаа. 

Ариун Эцэг урт наслах болтугай!
Ядуусыг болон нийгмээс тусгаарлагдагсдыг хамгаалагч хэмээн тунхаглагдсан Шашны сайн удирдагчийг өгсөн Тэнгэрбурхандаа дэлхийн бүх католик сүсэгтнүүд бид нэгэн дуу хоолойгоор  талархцгаая. Пап лам Францис нь өвөг дээдсийнхээ замналаар амьдралаа удирдахыг хичээдэг нэгэн болох нь харагддаг бөгөөд өөрийнхөө папын нэрээр Гэгээн Ассисигийн  Францисын нэрийг сонгосон юм.
Шинэ Папынхаа төлөө биднийг удирдах мэргэн ухаан, зориг тэвчээр, шийдэмгий байдал ба үнэнч сэтгэлийг ерөөж Тэнгэрбурхандаа залбирцгаая. Түүний эгэл даруу байдал болон пасторал мэргэн ухаан нь бидэнд үлгэр дууриал болох болтугай.

Гэгээн Эх маань биднийг хамгаалж Тэнгэрбурханы төлөөх бидний хайр хүн бүрт Түүний бялхам ивээлийг шагнах болтугай. Би та бүхэндээ утга учиртай, ашиг тусаар дүүрэн Ариун долоо хоног ба Амилалтын баярыг хүсэн ерөөе!.

Хамба лам Вэнсэслао Падилла ССМ
Апостолик Тэргүүн/ Бишоп