2012/08/31

Тэнгэрбурханы Арван Бошиг

Манай “Гэгээн Эх Мариа” сүмээс 10 жилийн ойн хүрээнд Тэнгэрбурханы өргөө болсон сүмийн орчин тойрныг Тэнгэрбурхантай уулзаж залбирдаг, Ариун Газар болгоход  анхааран итгэгчиддээ зориулан олон ажил хийж байна. Үүний нэг нь “Тэнгэрбурханы Арван Бошиг” –г сүмийн хашаан дээр сийлж бичсэн ажил байлаа. Итгэгчид маань Тэнгэрбурханы арван бошгийг хараад тунгаан бясалгах бизээ. Энэхүү ажилд олон хүний сэтгэл болоод хүч хөдөлмөр шингэсэн юм. 


 1.  Би бол Эзэн, чиний Тэнгэрбурхан, чи надаас өөр бурхадтай байж болохгүй.
Орчлон ертөнцийг бүтээгч Тэнгэрбурхан бол ганц бөгөөд Ертөнцийн Эзэн билээ. Тиймээс бид Тэнгэрбурхан Эзэнээ өөр бусад Түүний бүтээлүүдтэй нь харьцуулах нь зохисгүй юм.



2.    Чи өөрийн Тэнгэрбурхан Эзэний алдрыг дэмий бүү дурд.

2012/08/30

Солонгос Бинчешү гишүүд Монголд хүрэлцэн ирлээ


 Монгол дахь манай Католик шашны харьяа олон байгууллага хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг билээ. Үүний нэг нь таван жилийн өмнө анх Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн Гэгээн Бинчэшиүгийн нэрээр хаягласан байгууллага юм. Энэ байгууллагын гишүүд сайн дураараа нэгдэн, нэн ядуу амьдралтай хүмүүст туслан өөрт буй зүйлсээ хамтдаа хуваалцаж амьдрах замаар Тэнгэрбурханы хайр ивээлийг дамжуулж байгаа юм. Саяхан 8.21нд Солонгос улс дахь Бинчэшиү байгууллагын дарга ноён Нае Жон, Иосэф гуай өөрсдийн гишүүдийн хамт Монгол дахь Бинчэшиү байгууллагатай танилцаад Монгол дахь Бинчэшиү байгууллагын гишүүдээр бахархаж буйгаа илэрхийлсэн билээ. Энэ үед мөн Солонгос ахан дүүс маань Монгол хүүхдүүдэд зориулан олон зүйлс зааж өгөн, тэдэнтэй хамт тоглож наадан,   хүүхдүүдэд баяр хөөр бэлэглэсэн юм. Монгол дахь Бинчэшү байгууллагын гишүүд анх байгуулагдсан цагаасаа хогийн цэг дээр амьдардаг хүмүүст туслаж ирсэн билээ. Бинчэшиү гишүүд тэдэнтэй ойр дотно ярилцаж, тэдэнд зориулан өөрсдийн хийж чадах бүхнээ хийдэг байна. Долоо хоногт нэг удаа тэдэнд зориулан өөрсдийн гараар хоол унд хийж өгөн, хувцас хунар тарааж, сургууль завсардсан хүүхдүүдэд зориулан 1-5 дахь өдөр хичээл ном зааж сурган тэдэнд зориулан номын сан хүртэл байгуулж ажиллуулдаг байна.  




2012/08/29

2012 оны 8 сарын 19нд "Жирийн улиралын XX ням гараг"-н номлол

1-р уншлага: Исаиа.22:19-23
2-р уншлага: Ром. 11:33-36
Айлдал: Матай. 16:13-20
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.

Номлол сонсох

2012/08/25

Хайрын сургуулийн бэлтгэл ажил



 Манай “Гэгээн Эх Мариа” сүмийн “Хайрын Сургууль”-н багш нар 2012 оноос 2013 оны хичээлийн жилээ угтан 8 сарын 23нд семинар зохион явуулсан юм. “Хайрын Сургууль” явагдаж эхлээд 10 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд маш олон багш нар өөрсдийн итгэлийн амьдралаа хөгжүүлэн Тэнгэрбурханы сайн мэдээг түгээхэд гүүр болохын төлөө хичээж ирсэн билээ. Мөн фр.Хо ерөнхийд нь багш нарыг хариуцан ажиллахаас гадна бас хичээл заадаг юм. Семинарын үеэр багш нар хамтдаа залбиран, өнгөрсөн хичээлийн жилийн “Хайрын Сургууль”-н талаар дүгнэлт гаргахаас гадна шинэ санаа гарган, өөрсдийн хичээлээ улам боловсронгуй болгон, төлөвлөгөө зохиож, бэлтгэл ажлын талаар нарийн ярилцсан юм. Хэдийгээр нэг өдрийн дотор хэтэрхий их зүйлийг ярилцан амжуулсан ч багш нар маань баяр хөөр, урам зориг дүүрэн “Хайрын Сургууль”-н хичээлийн 9 сарын 1ний шинэ өдрийг догдлон хүлээж байлаа.    





2012/08/17

“Гэгээн Эх Мариа” сүмийн 10 жилийн ойн баяр


Манай “Гэгээн Эх Мариа” сүм ойн баяраа  Мариа Эх Тэнгэрт Заларсан баярын өдөр буюу 8 сарын 15нд тэмдэглэн өнгөрөөдөг билээ. 2012 онд 10 жилийн ойгоо угтан фр. Ким болон фр. Хо нар олон арга хэмжээ санаачилан зохион байгуулж байгаа билээ. Энэхүү баярын өдрөөр Мисагаа өргөн, Монгол найр зохион байгуулсан нь их өвөрмөц болж олны таашаалд хүрсэн байна. Баярын Мисанд Монгол дахь Католик шашны тэргүүн Хамба лам, эрхэм хүндэт Венсэслао Падилла болон бусад санваартан, мишинерүүд хүрэлцэн ирж фр. Ким, фр. Хо болон бүх итгэгчдэд баяр хүргэсэн юм. Мөн энэ өдөр Хамба лам Венсэслао Падилла итгэгчдэд Баптизм хүртээж Миса удирдсан ба тэрээр номлолдоо: “Эргэл Мөргөл”-н үйл ажиллагаа нь итгэгчдэд итгэлийн амьдрал улам бат бэх болгоход нөлөөлсөн тухай, Хар Хорин хотод Миса өргөх ёслолын үед цугласан итгэгчид  Тэнгэрбурхантай хамт байж хэрхэн гайхамшигтайгаар нэг бие болж байсныг дурдаад, цаашид 10 жилийн ойг угтсан 2022 он хүртэл “Гэгээн Эх Мариа” сүмээс гаргасан уриа ч мөн адил бидний эргэл мөргөл болж үргэлжилсээр буйг баяртайгаар тэмдэглэн хэлсэн билээ.