Манай "Гэгээн Мариа Сүм" ойн баяраа жил бүрийн Мариа Эх Тэнгэрт заларсан тэмдэглэлт өдөр тэмдэглэдэг билээ. Энэ жил 8.16ны ням гаригт тохиосон бөгөөд баярын арга хэмжээг миса болон яармаг худалдаа гэсэн хэлбэрээр явуулсан юм. Баярын миса 10.30д эхлэсэн бөгөөд мисанд Хамба лам Венсэслао Падилла, фр.Пиер болон фр.Иаков нар хүрэлцэн ирж фр.Томасын хамт удирдан явуулсан билээ. Мөн мисанд бүх бүлгэмийн итгэгч нараас гадна бусад паришийн итгэгч ахан дүүс ч мөн адил хүрэлцэн ирж хамтдаа залбирч, баярын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байв. Хамба лам номлолдоо Мариа Эх ямар хүн байсан тухай маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөд түүнд Христчин хүний сайн сайхан зан чанар шингэсэн байгааг дурдаад, хүн бүр түүнээс үлгэр дуурайл авч амьдрахыг уриалсан билээ. Мариа бол итгэл бишрэлээр Тэнгэрбурхантай ойр дотно байсан учраас Тэнгэрт заларсан бөгөөд бид бүхэнд урам зориг өгч, бас биднийг үргэлж өөрийн Хүүгийн адил анхаарч, бидний төлөө залбирч, тайтгаруулж өгдөг билээ хэмээн бид бүхэнд сургаалиа олонтаа хайрласан билээ. Мөн паришийн лам фр.Томас итгэгч ахан дүүс нартаа хандаж 2022 он хүртэл хамтдаа алхацгаая гэсэн уриаг дахин сануулж, урам зориг билэглэж байв. Ийнхүү мисаны дараа хүрэлцэн ирсэн итгэгч ахан дүүсээ баярын бялуугаар дайлж, яармаг худалдаа эхэлсэн билээ. Яармаг худалдаанд итгэгч ахан дүүс маань Солонгос хоол болон бусад хоол, ундааг бэлтгэсэн нь хүрэлцэн ирсэн хүмүүс маш өргөн сонголттой амтархан идэх боломжтой байлаа. Бас нас насны хүмүүст тохирсон хувцасыг төрөл төрлөөр нь зарсан нь сонголт хийхэд хялбар байв. Яармаг худалдаанд оруулж буй энэ бүх орлого нь сүмийн нийгмийн ажилд хувь нэмэр оруулах зорилготой байлаа. Баярын Мисандаа оролцож, яармаг худалдаанд идэвхитэй оролцсон бүх хүмүүст, ялангуяа энэ бүх ажлыг зохион байгуулсан сүмийн хамт олондоо талархаж байна.
2015/08/18
2015/08/16
Пап лам Францисын уриалгаас
08/15/2015
Тэнгэрбурхан хамгийн эгэл даруу хүмүүсээр дамжуулан агуу их үйл хэргээ
гүйцэлдүүлдэг болохыг Мариагийн амьдрал харуулдаг билээ.
08/13/2015
Мариа бол хишиг ивээлээр дүүрэн билээ. Тэрээр биднийг сорилтонд орох үед маань
үнэхээр биднийг тайтгаруулдаг.
08/11/2015
Христтэй нүүр тулсан уулзалт нь бидний амьдралыг бүрэн өөрчилж чаддаг билээ.
08/08/2015
Бид бүгд гэм нүгэлтнүүд. Тэнгэрбурханы ивээл хишгээр өөрсдийгөө
хувиргацгаая.
08/06/2015
Бид өөрсдийн Христчин амьдралаар уламжлан маш олон эрдэм буяныг сурч авдаг.
Бүхнээс дээгүүр, ямар ч хариу нэхэлгүйгээр хайрлахыг бид сурдаг билээ.
2015/08/09
2015/08/05
Пап ламын уриалгаас
08/04/2015
Бүгдээрэй Тэнгэрбурханы хайрыг зөвшөөрч өөрсдийн дотор гүн гүнзгий
үндэслүүлцгээе.
08/01/2015
Гэр бүл дэх зочломтгой байдал бол өнөө үед, ялангуяа туйлын их ядуурал бий
болсон нөхцөл байдалд гол эерэг шинж чанар билээ.
07/30/2015
Гэрлэлтийн хамгийн хүчирхэг гэрчлэл бол Христчин хосын үлгэр дуурайлтай амьдрал
юм.
07/28/2015
Эрхэм хүндэт залуу анд нөхөд минь, гэрлэлтээс бүү айгтун: Христ өөртэй нь
нэгдэж үлдсэн бүхий л хосуудтай өөрийн ивээл хишгээр хамтдаа алхаж байдаг.
07/25/2015
Христчин хүний гэрчлэл бол бодитой оршдог: үйлс үгүй үгс бол хий хоосон байдаг.
2015/07/21
Бэсрэг Наадам
Жил бүр манай "Гэгээн Мариа Сүм"-ээс итгэгч ахан дүүстээ зориулан Бэсрэг Наадам зохион байгуулдаг уламжлалтай билээ. Наадмын үйл ажиллагаа 7сарын 19нд "Түргэний Гол" хэмээх газар 11 цагт Мисагаар эхлэж, бүх бүлгэмийн итгэгч ахан дүүс маань хүрэлцэн ирсэн байлаа. Баяр наадамд Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж паришийн ахлах лам фр.Франциско болон фр.Томас нарын хамт Миса удирдсан юм. Тэрээр номлолдоо хүрэлцэн ирсэн итгэгч ахан дүүст хандаж өөрсдийн ах дүү, найз нөхдөө урин оролцуулан хамтдаа баярлан наадахыг уриалж байлаа. Мөн "Яваад сайхан амрагтун" хэмээн хүрэлцэн ирсэн бүх хүнд Есүсийн шавь нартаа хэлсэнийг дахин сануулав. Наадамд оролцож буй хүмүүс хоорондоо уралдаж, аль болох түрүүлэхийг эрмэлзэх нь мэдээж хэрэг билээ. Гэхдээ бие биедээ хатуу ширүүн аргаар бус энэрэл нигүүслээр хандаж, баяр хөөрөө хуваалцан сайхан наадахыг итгэгч ахан дүүстээ Хамба лам маань хүсэн ерөөсөн юм. Миса өндөрлөхөд бүгд Монгол
Улсын өрийн далбаагаа өндөрт мандуулан, төрийн дууллаа хүндэтгэлтэйгээр хамтдаа дуулсны дараа фр.Франциско уралдаан тэмцээнээ нээж үг хэлээд, наадамчин олноо хуушуур болон айргаар дайлсан юм. Ийнхүү наадам бөхийн барилдаан, шоо хаяж морь уралдах, шагайн харваа болон дэмбээ гэсэн төрлөөр явагдсан бөгөөд хүүхэд багачуудад зориулан тусгайлан гүйлтийн уралдаан тэмцээн болсон билээ. Бөхийн барилдааны насанд хүрэгчдийн төрөлд Билгүүн түрүүлж Отгонтөгс удаалж, өсвөр насанд Балсан түрүүлж Отгонбаяр удаалсан бол шоо хаяж морь уралдахад Төгсөө түрүүлж, Мөнхтуяа удаалж, дэмбээний төрөлд Төмөрхуяг түрүүлж Бямбадаш ах удаалж, шагай харваанд Үүрцайх түрүүлж наадамчин олноо баярлуулсан юм. Бэсрэг наадмын үеэр гадаа налгар сайхан болсонд хүн бүр Тэнгэрбурхандаа талархаж байлаа. Энэ өдөр хүрэлцэн ирж наадмын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон итгэгч ахан дүүс нартаа болон зохион байгуулсан зөвлөлийн гишүүддээ талархаж буйгаа илэрхийлж байна.
2015/07/07
Зуны Сургалт
Жил бүр манай Католик шашны сургалтын багш нарт
зориулан зуны сургалт зохион байгуулдаг уламжлалтай билээ. Зуны сургалт 7.3~7.5ны
хооронд үргэлжилсэн бөгөөд нийт бүх паришийн 24 багш нар оролцсон бөгөөд манай “Гэгээн
Мариа Сүм”-ээс 5 багш оролцсон юм. Багш нар маань онцгой жил болох “Энэрэл
нигүүслийн жил”-д зориулсан Пап лам Францисын захидалтай танилцаж, хоорондоо ойлгож
ухаарсан зүйлсээ хуваалцан, өөрийн сэтгэгдлээ илэрхийлсэн билээ. Ингэснээр өөрсдийн
амьдралд энэрэл нигүүслийг хэрэгжүүлж, бусаддаа зааж сургахыг хүсэж буй талаар санал
бодлоо хуваалцаж байлаа. Мөн энэхүү сургалтаар уламжлан кшс-ын багш нар маань хамтдаа
залбирч, хамтдаа Миса өргөж өөрсдийн итгэл бишрэл болон сүнслэг амьдралаа
гүнзгийрүүлэн хөгжүүлэхээс гадна, сургалтын арга барил болон багаар ажиллах талаар
сурч авсан билээ. Зуны сургалт үзэсгэлэнт Хандгайтад зохион байгуулсан нь хүн
бүр баяртай байсан бөгөөд Хамба лам Венсэслао Падилла болон бусад паришийн лам
нар хүрэлцэн ирж өөрсдийн сургаал номлол, чин сэтгэлээ үгээ илэрхийлж байсан нь
КШСБагш нарт маш их урам зориг хайрласан билээ. Зуны сургалтанд хүрэлцэн ирж идэвхитэй
оролцсон бүх багш нартаа болон зохион байгуулхад оролцсон бүх хүмүүст талархаж
байна.
Пап лам Францисын уриалгаас
07/04/2015
Бидэнд жинхэнэ эрх чөлөө болон жинхэнэ аз жаргалыг өгдөг зүйл бол Христийн
өрөвч нигүүлсэнгүй хайр билээ.
07/02/2015
Агуу дуудлага: Тэнгэрбурханаас бидэнд итгэмжтэйгээр хүлээлгэн өгсөн
цэцэрлэгийн сүйрлийг зогсоох явдал билээ. Тэгснээр бүгд үүнд тааламжтай байх
болтугай.
06/30/2015
Бидний амьдралыг утга учиртай болгож, биднийг авардаг Тэнгэрбурханы хайрыг
хүн бүрт тунхаглах нь ямар гайхалтай хэрэг билээ.
06/27/2015
Шашин бол зүрх сэтгэлээ нээж бүхий л хүмүүст, ялангуяа хамаг хүчээр хичээж
буй хүмүүст туслахад бэлэн байдаг эх хүн билээ.
06/25/2015
Гэмшлээр уламжлан Есүс өөр шигээ хайрлах чадвартай шинэ зүрх сэтгэлийг
бидэнд өгөхийн тулд, биднийг бүхий л гэм нүглийн хамт угтан авдаг
06/23/2015
Тэнгэрбурханы хайр бол чөлөөтэй. Тэр хариуд нь юу ч хүсдэггүй; түүний хүсэж
буй бүхий л зүйл бол өөрийн хайраа хүлээн зөвшөөрүүлэх юм.
Subscribe to:
Posts (Atom)





