Манай Католик шашны хувьд 11сарын 1нд Гэгээнтнүүдийн баярын өдөр буюу
бүх итгэгчдийн төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.Энэ удаа манай
"Гэгээн Эх Мариа" сүмийн дөрөв дэх өдөр буюу хосуудад зориулсан Магтаал Талархлын Мөргөл 11 сарын 1нд таарч фадер Ким энэхүү 111 гэсэн бэлэгдэлтэй өдрийг
"Хосуудын баярын өдөр" болгосноор давхар баярын өдөртэй боллоо. Иймээс
жил бүр хосууд маань баярын өдөр тэмдэглэдэг уламжлалтай болж
байгаа юм. Энэхүү хосын баярын өдрөөр нийт 14 хос хүрэлцэн ирж баярын
Мисандаа оролцон өөрсдийнхөө болоод бусад хосуудын төлөө хамтдаа залбирснаар баярын үйл ажиллагаа нээсэн билээ. Үүний дараа залуу
хосуудын нэг болох Анхмаа-н бэлтгэсэн хоолыг бүгд амтархан идээд, спортын арга хэмжээнд оролцсон юм. Хосууд хуваагдан сагсан бөмбөг,
воллейболын тэмцээнд оролцсон нь хамгийн сонирхолтой байлаа. Энэ нь
хосуудад хамтдаа цагаа хөгжилтэй өнгөрөөж, эрүүл мэнддээ анхаарахаас
гадна стресс тайлах гээд олон давуу талтай сайхан үйл ажиллагаа болсон
юм. Итгэгчид та бүхнийг долоо хоног бүрийн дөрөв дэх өдрийн хосуудад зориулсан Миса болон жил бүрийн 11 сарын 1нд "Гэрлэсэн хосын баяр"-ыг сүм дээрээ ирж хамтдаа тэмдэглэхийг урьж
байна.
No comments:
Post a Comment