Манай Католик шашны хувьд 11 сарын 18-д "Энгийн итгэгч нарын өдөр"-г тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. "Гэгээн Эх Мариа" сүмд баптизм хүртсэн итгэгчдээ төлөөлөн Нямсүрэн Терэза эгч маань өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Ёс журамт гишүүд буюу
чуулганаас зөвшөөрөгдөж сахил хүртсэн, паришийн гишүүдээс бусад бүх Хрисчин
хүмүүсийг энгийн итгэгч хэмээн ойлгож болно. Өөрөөр хэлбэл усан
баталгаа/баптизмаар Христтэй нэг бие болж Хрисчин нэгдлийн гишүүн болсноор, тахилч
ба зөнч мөн хааны албанд өөрөө бие даан оролцож буй хүмүүс болсноороо Христчин
нэгдлийн бүхий л бүтээн байгуулалт дундаас өөрийн хувь нэмрийг чуулган ба
дэлхий дахинд хэрэгжүүлж буй Хрисчин хүмүүсийг хэлнэ.
Энгийн итгэгчдийн үүрэг нь
өөрийн дуудлагын дагуу өнөөгийн нийгэмд ажил хөдөлмөр эрхлэн Тэнгэрбурханы
хаанчлал өөд эрмэлзэн тэмүүлэх явдал юм. Энгийн итгэгчид нь нийтэд уламжлал
болсон дэлхийн бүх үүрэг хариуцлагатай ажил хөдөлмөр дунд тус тусдаа, зөвхөн
өөрсдийн амьдралтай хэлхэгдсэн гэж үзсэн нийгмийн нөхцөл байдал дотор өдөр
тутмын гэр бүлийн амьдралаар амьдарч явна. Үүгээр Тэнгэрбурханы дуудлагыг
хүлээн авч өөрийн гэсэн өнгө төрх бүхий үүргээ гүйцэтгэн, айлдлын оюун санааг
хэрэгжүүлэн, дэлхийн хөгжил цэцэглэлтэд гичийн үр мэт дотроосоо хувь нэмрээ
оруулж, мөн ингэснээр юу юунаас илүү өөрийн амьдралын баталгаа болж, итгэл ба
хүсэл мөн хайраар гэрлийг олж нээн Христийг бусад хүмүүст тодорхой үзүүлж өгдөг.
Тиймээс энгийн итгэгчдийн онцгойлон хийх ёстой зүйл бол өнөөгийн нийгэмд өөрсөдтэйгөө
дотно хамааралтай бүх эд зүйлсийг гэрэлтүүлэн хөтөлж, ингэснээр бүх ажил хэрэг
үргэлж Христийн тааллаар биелэн хөгжисний дүнд алдаршуулал нь Бүтээгч Эзэн ба
Аврагч Эзэнд байх юм.
Христийн тааллаар зарим
нэг нь бусдын төлөө Категизмийн багш юмуу эвхарист нэгдлийг удирдагч буюу хоньчин (дагуулагч)
болсон боловч Христийн биеэр биелэж буй олны мэдэх сүр жавхлант үйл явдлаас бүх
итгэгч үнэхээр бүгд адил тэгш болдог. Тэнгэрбурхан шашны ариун ажилтан ба
үлдсэнийг нь Тэнгэрбурханы хүмүүс хэмээн ялгасан боловч тэрхүү зааг нь тухайн
үедээ эв нэгдлийг авч ирдэг. Хоньчид болон бусад итгэгчид нийтлэг зайлшгүй
харилцаагаар хоорондоо зангилагддаг учиртай. Чуулганы хоньчид нь Эзэний үлгэр
жишээг дагаад өөр хоорондоо болон бусад итгэгчдэд сайн дураараа үйлчлэх ёстой
бол итгэгчид ч бас хоньчид /дагуулагч/ болон /категист/сурган хүмүүжүүлэгчидтэй баяртайгаар харилцан
холбоотой байх хэрэгтэй. Энэхүү олон шинж чанараас, бүх зүйлс Христийн биеэр
биелэгдэж буй гайхамшигт нэгдлийн тухай баталгааг харуулж өгч байна. Бодит
байдалд хишиг ивээл бүхий сайн дурын үйлчилгээ болоод үйл ажиллагааны олон шинж
чанар нь өөрөө Тэнгэрбурханы хүүхдүүдийг нэг болгон цуглуулдаг билээ.
No comments:
Post a Comment