2014.01.05ны өдөр манай
“Гэгээн Эх Мариа” сүмд Эзэний Илрэхүй Их Баярын мисаг тэмдэглэн өнгөрүүлсэн
билээ. Энэхүү баярын Мисаг Монгол дахь Католик Шашны тэргүүн, Хамба лам
Венсэслао Падилла болон фр.Франциско, фр. Эрнесто нар удирдсан билээ. Хамба лам
бүх итгэгч нартаа шинэ оны мэнд хүргээд Христмас баяр маань Эзэний Илрэхүйн
баярын өдөр хүртэл үргэлжилдэг бөгөөд гурван мэргэн тодоос тод гэрэлтэх одыг
даган Гэрлийн Хүүг олж байгаагаар илэрхийлсэн байдаг билээ. Бидний аврагч Тэнгэрлэг
Эзэний Хүү маань дорд даруу байдлаар малын саравчинд төрөөд бидний дунд хаадын
Хаад, Амар тайвны Хүү, Гэрлийн Хүү болон
хүндлэгдсэн юм. Харин бидний дотор Гэрлийн Хүүгээс хүлээн
авсан гэрэл гэгээ болон баяр хөөр хадгалагдаж байгаа эсэхийг
өөрсдөөсөө асууцгаая. Бидний зүрх сэтгэлд гэрэлтэж буй оддыг хамтдаа цуглуулж, гэрэл
гэгээтэй, халуун дулаан илчийг бусдад түгээцгээе. Христмас баярын дараа бүх
гоёл чимэглэлээ хураан өөр нөхцөл байдалд шилждэг хэдий ч баяр баясал бидний
зүрх сэтгэлд хадгалагдсаар байдаг бөгөөд зүрх сэтгэлдээ байгаа итгэлийн гэрлээ
улам дүрэлзүүлэн асаагаарай. Ирж буй 2014 ондоо Тэнгэрбурхантай ойр байж хайртай
гэр бүл, найз нөхөд ба ядарсан хүмүүсийн төлөө төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэн, Есүс
Христийн сайн мэдээг өөрсдийн амьдрал, үг, үйлдлээрээ тунхаглаж бусадтай
хуваалцах хэрэгтэй хэмээн Хамба Лам Венсэслао Падилла номлолдоо хэлсэн билээ.
Бидэнд Тэнгэрбурханы Сайн мэдээг дамжуулж байгаа Хамба ламдаа талархаж байна.
Мөн итгэгч нартаа баярын мэнд хүргээд, түүний номлолыг дэлгэрэнгүй сонсохыг хүсвэл “номлол” гэсэн хуудсанд тавтай морилно уу.
No comments:
Post a Comment