Арван сарын тавны ням гаригт манай Гэгээн
Мариа сүм дээр Монгол дахь Католик Шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла
хүрэлцэн ирж Миса удирдсан билээ. Энэ өдрийн Мисанд Солонгос ба Монгол ахан
дүүс хамтдаа оролцож буйгаар онцлогтой байлаа. Хамба лам энэ өдрийн номлолдоо
маш чухал мэдээллийг та бидэнд хүргэснийг хуваалцаж байгаадаа баяртай байна.
1.
Сарнайн
Эрхин залбирал
Өнөөдөр бол маш онцгой өдөр бөгөөд Сарнайн
Эрхин залбирлын ням гариг, ялангуяа арван сарын эхний долоо хоног нь сарнайн
эрхин залбирал уншиж, онцгойлон тэнгэрлэг Эх Мариад хүндэтгэл үзүүлэхэд зориулагдсан
байдаг. Тиймээс энэ үед болон таван сар буюу Мариа Эхийн сардаа сарнайн эрхээр
залбирснаар Мариа Эхэд хүндэтгэл үзүүлж буй хэрэг билээ. Та бүхэн Амар амгалан
Мариа минь залбирлаа уншихдаа Мариа эхийн тухай бодож байгаарай. Ингэснээр та
бүхэн залбиралдаа дуртай болж, Тэнгэрлэг Эх Мариад үнэхээр хайртай гэдгээ
илэрхийлж байгаа юм. Хэрэв та бүхэн Мариа Эхийн тухай бодолгүй тавин гурван
удаа залбирлаа уншвал маш ихээр залхах болно. Та бүхэн залбирч байхдаа болон лам
нарын номлолыг сонсохдоо битгий залхаж байгаарай. Амар амгалан Мариа минь
залбирлаа дахин дахин давтан уншиснаар Мариа Эхэд хандаж: Мариа Эх минь би тандаа
хайртай, намайг хамгаална уу хэмээн хэлдэг билээ. Хэрэв та бүхэн хэтэрхий их ядарснаас
болоод унтахын өмнө Амар амгалан Мариа залбирлаа бүхлээр нь унших боломжгүй бол
“Тэнгэр дэх Эцэг минь”, “Амар амгалан Мариа” залбирал, Алдаршууллаа нэг нэг
удаа уншаарай. Мөн өглөө сэрээд ийнхүү залбирснаар шинэ өдрийн төлөө
Тэнгэрбурханаас ивээлийг хүлээн авдаг билээ.
2.
Гэр бүлийн талаар Зөвлөгөөн Өнөөдрийн бас нэгэн онцгой үйл явдал бол Ром
хотод болж буй “Гэр бүлийн Зөвлөгөөн” бөгөөд үүнд Пап ламын хамт олон Хамба лам
нар болоод Кардиналууд оролцож байгаа билээ. Гэр бүл бол нийгмийн үндсэн хэсэг
болохыг та бүхэн мэдэж байгаа бизээ. Гэрлэсэн болон шинээр гэрлэгсэд та бүхэн
өөрийн гэр бүл хэмээх хамт олныг амжилттай босгоход нь та нараас маш их
шалтгаалдаг болохыг ойлгосон бизээ. Хэдийгээр би гэрлээгүй ч гэрлэлтийн амьдрал
дахь олон сорилтуудад хичээж байгаатай таарч байсан билээ. Саяхан шинэхэн хос Анна
Петр нар бие биедээ олон удаа хайртай гэж хэлдэг хэдий ч хэзээ ч залхдаггүй
хэмээн ярихыг сонслоо. Тэгвэл үүний нэгэн адил та бүхэн Мариа Эх минь би танд
хайртай гэж дахин дахин хэлээд, та манай гэр бүлийг маань хайрлаж туслах байдлаа
үргэлжлүүлж өгнө үү хэмээн давтан хэлээрэй. Гэр бүлийн амьдрал, гэрлэлтийн
амьдрал бол манай нийгэмд маш чухал, тиймээс бид энэхүү гэр бүлийн эхнэр
нөхрийн харилцаа болон үр хүүхдийн харилцааг амжилттай болгоход өөрсдийн хувь
нэмрээ оруулж, хариуцлагатай хандах хэрэгтэй. Гэхдээ үүнд таны, хүн бүрийн
оролцоо шаардлагатай байна. Надад эхнэр нөхөрт зориулсан Ариун Эцэгийн
зөвлөмжүүд их таалагддаг, магадгүй та бүхэн бас мэдэж байгаа бизээ. Ариун Эцэг
хэлэхдээ: за яахав та нар бүхий л өдөр маргалдаж, эд зүйлсээ эвдсэн байж болох
юм. Харин орой болж, унтахын өмнө гэхэд та бүхэн амар амгалан байдлыг олсон
байх ёстой. Эдгээр хэрүүлийн шалтгаан болж, хооронд нь яс хаяж буй саад
бэрхшээлүүд нь гэр бүл болон эхнэр нөхрийн харилцааг улам сайжруулан, амар
тайван байдлаа олохын төлөө тэдэнд тулгардаг юм. Энэхүү Сарнайн Эрхин залбирлын
сард та бүхэн гэр бүлүүдийн төлөө залбираарай.
3.
Усан үзмийн
талбай (Матай 21:33-43)
Өнөөдрийн айлдалтай холбогдуулан та бүхэнд
маш чухал номлолыг хэлэх ёстой.
Ариун угаалаар уламжлан бид бүгдийг
Тэнгэрбурхан усан үзмийн талбайдаа ажиллахыг уридаг билээ. Энд байгаа Солонгос
ахан дүүсийн хувьд өөрсдийн эрхэлдэг усан үзмийн талбайтай бол Монголын хувьд
хэд хэдэн төрлийн ногоо тарьдаг фирмийн аж ахуй эрхэлдэг онцлогтой. Биднийг
Ариун угаал хүртэх үед Тэнгэрбурхан биднийг өөрийн хаанчлалдаа дуудаж, усан
үзмийн талбайн ажилчин болохыг урьдаг билээ. Тэгвэл бидэнд өгөдсөн тэрхүү
талбайд бид юу хийх вэ? Тэнгэрлэг Эзэний усан үзмийн талбайгаас өөрт ноогдсон бидний
ажилладаг тэрхүү хэсэг талбай бол бидний Христчин амьдралыг маань зааж байгаа юм.
Та бүхэн Тэнгэрбурханаа хайрлаж байсан уу? Бие биенээ хайрласан уу? Нэг нэгнээ
уучилсан гэдэгт итгэлтэй байна уу? Тусламж хэрэгтэй нэгэнд гараа сунгасан билүү?
Эдгээр бүх зүйл бол Тэнгэрлэг Эзэний усан үзмийн талбайд ажиллах арга зам билээ.
Бид сайн ажиллаж хөдөлмөрлөснөөр, залбирлуудаар уламжлан, ариун ёслолуудыг
хүлээн авснаараа усан үзмийн талбай дахь ургацаа услаж тордож байдаг. Бас
ургацаа арчилж цэвэрлэдэг байх ёстой, ингэснээр элбэг дэлбэг ургац гардаг. Тийм
учраас бидний Хрисчин амьдралд маань наминчлалын ёслол байдаг бөгөөд санваартанд
гэм нүглээ илчилснээр Тэнгэрбурханд өршөөгдөхийн тулд бид бүхэн замаа алдсан амьдралыг
дамжин өнгөрч байдаг билээ. Иймээс Тэнгэрлэг Эзэний усан үзмийн талбайдаа өөрсдийн
чадах бүхнээр шургуу ажиллахыг хичээцгээе. Тэгээд айлдалд: газар эзэмшигчид эзнийхээ
хүүг алсаны нэгэн адил Есүсийн арга барилаар ажиллуулагчийг бүү ал, эзэний хүү
бол Есүс байсан юм. Өөрсдийн муу үйлдэл болоод гэм нүглээр дамжуулан Христийг
хөөн гаргаж, алахгүй байцгаая. Та бүхэнд амжилт хүсэж байна. Та бүхэн Тэнгэрбурханы
Хаанчлал дахь Тэнгэрлэг Эзэний усан үзмийн талбайн нэг хэсэг болсон өөрсдийн эзэмшиж
буй усан үзмийн талбайдаа сайн ажилчин гэдэгт би найдаж байна.
No comments:
Post a Comment