Манай Монгол дахь Католик Шашны бүх залуусын дунд
"Ариун Сүсний Үдэшлэг" зохион байгуулсан бөгөөд үүнд бүх паришийн 80
орчим залуус оролцож орой 5.31ний 21 цагаас
эхлээд 6.1нд өглөө 6 цагт өндөрлөсөн билээ. Энэхүү үдэшлэг нь Нээлтийн ёслол,
Ариун Сүнсний тухай, Бясалгал ба наминчлах ёслол, сэргээх Ариун Ёслол, Хөгжөөнт
тоглоом, Миса гэсэн үе шаттай болсон юм. Залуучууд маань бүтэн шөнийн
турш энэ гайхамшигтай үйл ажиллагаанд оролцож байхдаа баяр хөөрөөр дүүрч, огт
ядраагүй билээ. Учир нь хүн бүр Тэнгэрбурхантай илүү ойр байж, Ариун
Сүнсээр дүүрэн байхын тулд нэгэн сэтгэлээр цуглаад, олон зүйлийг сурч
олон чухал ёслолд оролцсон юм. Мөн үйл ажиллагаа бүрийн дундуур тэд байнга л хамтдаа дуулж,
бүжиглэж бас амттай хоол цайгаар үйлчлүүлэн үнэхээр доргио сайхан үдэшлэг болж байлаа. Бас оролцсон
залуус маань долоон бүлэгт хуваагдаж, Ариун Сүнсний талаар өөрсдийн бодол
санааг харуулсан жүжиг үзүүлсэн нь хүн бүрт ухаарал хайрласан билээ. Үүнд бүлгийн
гишүүн бүр хамтдаа оролцсон нь залуусын идэвхи санаачлага ямар өндөр байгааг
харуулж байв. Спорт тэмцээний дараа Магтаал Талархлын Мөргөлийн үед бүгд хамтдаа
нар мандаж байхыг харахад гайхамшигтай сайхан байсан билээ. Ийнхүү Ариун
Сүнсний Үдэшлэг өндөрлөж, хэдийгээр залуусын маань нойр хүрч байсан ч хамтдаа орчноо цэвэрлээд
явцгаасан юм. Энэхүү үйл ажиллагаанд манай фр. Эрнесто, фр. Хервэ, бр.Андрей, бр.Саемон, ср.Ними, ср.Таноко, ср.Режина болон залуучуудын бүлгэмийн бусад гишүүд, Пасторал багын хамт олон, үйлчилгээнд
тусласан томчууддаа бүх залуусынхаа өмнөөс талархаж байна.
2014/06/02
Мариагийн Шөнө
2014/05/28
"Лежио Мариа Бүлгэм"-ийн бясалгал
5 сарын 27 нд "Гэгээн Мариа Сүм"-ийн "Лежио Мариа Бүлгэм"-ээс өөрсдийн гишүүддээ зориулан бясалгал зохион байгуулсан юм. Бүлгэмийн гишүүд маань Солонгос ба Монгол хэлээр тус тус үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ удаа Монгол итгэгчид маань энэхүү бясалгалыг зохион байгуулж байгаа юм. Бясалгал 6 цагийн Мисагаар эхлээд 28ны өглөө10 цаг хүртэл үргэлжилсэн билээ. Монгол итгэгчдээс бүрдсэн Лежио Мариа бүлгэм нь долоо хоног бүрийн ням гаригт 9 цагт сүм дээр цуглан залбирал хэрэгцээтэй ахан дүүсийхээ төлөө Мариа Эхтэй хамтран залбирдаг уламжлалтай. Итгэгчид маань бясалгалаар дамжуулан Мариа Эхийн хамт Тэнгэрбурхандаа өөрсдийн залбирлаа өргөхөөр энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан билээ. Ялангуяа оюутан залуус, өвчтэй буюу хүнд дарамттай хүмүүс, "Мариагийн Шөнө"-ийн үйл ажиллагаа болон Лежио Мариа бүлгэмийнхээ төлөө гэх мэт олон зүйлийн төлөө хамтдаа залбирсан байна. Энэ бүх хугацаанд тэд Мариа Эхийн бидэнд сургасан "Сарнайн Эрхин Залбирал"-аар залбирч байсан бөгөөд өөрсдийн итгэлийн амьдралаа хөгжүүлэн, Тэнгэрбурханаас олон хишиг ивээлийг хүлээн авсан юм. Энэхүү бясалгалыг зохион байгуулж, итгэгч ахан дүүсийнхээ төлөө залбирсан "Лежио Мариа бүлгэм"-ийн гишүүд Фелисиа Өлзий, Болор Грецина, Сайхнаа Киара Лучиа болон Гүнчээ Жиоржио нартаа бүх итгэгчдийн өмнөөс талархал илэрхийлж байна. Энэхүү "Лежио Мариа бүлгэм"-д элсэн орохыг хүсвэл ням гариг бүрийн өглөө 9 цагт сүмдээ ирээд, хамтдаа залбирч гишүүн болох боломжтой тул итгэгч та бүхнийг урьж байна. 2014/05/27
Пап лам Францисын уриалгаас
Эрхэм
хүндэт найзууд минь, намайг Ариун Газарт эргэл мөргөл үйлдэх хугацаанд миний төлөө
залбирч өгнө үү.
05/23/2014
Итгэл
бишрэлээрээ амьдрахын утга учир бол өөрсдийн амьдралаа, ялангуяа өөрсдийн
хамгийн хүнд хэцүү цаг мөчөө Тэнгэрбурханы гарт тавихыг хэлнэ.
05/22/2014
Хэрэв
бид өөрсдийгөө Тэнгэрбурханаар хөтлүүлбэл, хэзээ ч сэтгэлээр унах юмуу өөрсдийн замаа алдахгүй.
05/21/2014
Би
та бүхнээс Босниа ба Хэрзеговина, Серби болон бусад бүс нутаг дахь улс оронд болсон
үер усны гамшигт хэлмэгдэгсдийн төлөө залбирхыг хүсэж байна.
05/20/2014
Ариун
Сүнс минь ирнэ үү! Өөрийн амиа бодсон үзлээ даван туулахад минь та бидэнд тусална
уу.
Их Бясалгал
Манай "Гэгээн Мариа Сүм" дээр сар бүр итгэгчиддээ зориулан Их Бясалгал зохион явуулдаг уламжлалтай билээ. Бясалгал 5 сарын 25ны ням гаргийн Мисаны дараа болсон бөгөөд хоёр цаг үргэлжилж 50 орчим итгэгчид идэвхитэй оролцож байлаа. Энэхүү бясалгалын нэг чухал онцлог бол шинээр Ариун Угаал хүртсэн итгэгчид маань анх удаа эвлэрлийн ариун ёслолд орж байгаа үйл явдал байсан билээ. Бясалгалын эхэнд Мариа Эхийн тавдугаар сард зориулсан мэдээллийг Зулаа Аманда эгч маань бэлтгэсэн бол, Эвлэрлийн буюу Наминчлалын ёслолын мөн чанар ба үнэ цэнийн талаар фр.Франциско Хо, сүүлд нь Есүсийн Ариун Нандин Зүрхний талаар мэдлэг олгон, гурван үе шаттай явуулсан юм. Бас Эрдэнэ Александр ба Сайханаа нарын бэлтгэсэн магтаалын дуу, Төгсөө Анастасиагийн бэлтгэсэн хөдөлгөөнт дуу нь итгэгчдийг улам сэргээж, баяр хөөртэй болгож байв. Ийнхүү бүгд хамтдаа сарнайн эрхин залбирлаа залбирч, наминчлалын ёслолд оролцоод, бас ирэх зургаан сард тохиож буй Есүсийн Ариун Зүрхний утга учрыг тунгаан бодож, цэвэр ариун сэтгэлээр өөрсдийгөө шинэчлэн амьдрахаар урам зоригтой болсон билээ. Эзэний өдрийн Мисандаа ирээд, өөртөө цаг гарган бясалгалд оролцсон болон бясалгалыг бэлтгэн явуулахад оролцсон бүх итгэгч нартаа талархаж байна. Мөн удахгүй болох гэж буй Мариагийн шөнө буюу Төгс Жаргалант Цэвэр Охин Мариагийн Зочилсон Өдөр (Баяр) -т хүрэлцэн ирж хамтдаа залбирхыг итгэгч та бүхнийг урьж байна. 2014/05/20
Пап лам Францисын өдөр тутмын уриалгаас
Тэнгэрбурханы Үгийг анхааралтай сонсож, үнэхээр залбирдаг хүн үргэлж Тэнгэрлэг Эзэнээс : надад зориулсан таны таалал юу вэ? гэдгийг асуудаг.
2014.05.17
Мариад хүндэтгэл үзүүлж буй Тавдугаар сар бол "Сарнайн Эрхин Залбирал"-ыг өдөр тутам залбирч эхлэхэд тохиромжтой үе билээ.
2014.05.16
Христчин хүний хувьд бидний үүрэг бол өөрсдийгөө Есүстэй үүрд нийцүүлэн, өөрийн амьдралын болгох явдал юм.
2014.05.15
Бид өдөр бүр Есүсийн оюун ухаан ба түүний Айлдлыг дагаад амьдрах ивээл хишгийг Ариун Сүнснээс гуйцгаая.
2014.05.14
Туркид нас барсан уурхайчид болон хамгийн сүүлд Газрын Дундад Тэнгист усан онгоцны ослоор хэлмэгдэгсдийн төлөө залбирцгаая.
2014/05/16
Пап лам Францис Тэнгэрлэг Хатны залбирал дээр
“Бид бүгд хоньчин бөгөөд бид өөрийн хоньчинг ядрааж, сэтгэлийг нь зовоодог,
ингэснээр бид чамд ивээл хишиг, сургаал номлол болон удирдан зөвлөгч сүүг өгөх
болно.” Пап лам Францис өөрийн бэлтгэсэн тэмдэглэлээс холдоод, өөрийн хоньчдын “болон
өөрийн зүрх сэтгэл,” дэх хаалгаа итгэл
найдвараар тогшихоор дуудагдсан энэхүү Ням Гаригт, эдгээр үгсийг Хамба лам нар
болон санваартнуудыг сайн хоньчид байхад нь тус болох үүднээс ийнхүү хэлжээ.
Ариун Эцэг маань долоо хоног бүрийн Тэнгэрийн Хатан залбиралд зориулсан өөрийн
тэмдэглэлээ Гэгээн Петрийн Талбайд цугласан мөргөлчдөд хандан хийжээ. Түүний
тэмдэглэл нь тухайн өдрийн Айлдлын уншлага дээр үндэслэн, Сайн Хоньчин Есүсийн
дүр төрхөд төвлөрсөн байлаа. Олон хүмүүсийг бидний өдөр тутмын амьдралын төлөөх
хоньчин буюу малчин хэмээн санал дэвшүүлсэн байдаг хэмээн тэрээр хэлэв. “Гэвч
бид бүхэнд элбэг, арвин их амьдралыг хайрласан амилсан Христ бол жинхэнэ
Хоньчин билээ.”
Есүс
зөвхөн биднийг удирдан чиглүүлдэг биш, бас бидэнтэй хамт байж, бидний аян замд
маань “Тэрээр бидэнтэй хамт алхдаг” билээ. Пап лам Францис бидэнд хандаж “өөрсдийн
итгэл бишрэл, гэрэл гэгээ болон ухамсраа тэжээн тэтгэж байхын тулд, өөрийн зүрх
сэтгэл ба оюун санаагаа нээлттэй байлгаж Түүний үгийг сонсогтун” тийнхүү
“Айлдлын сургаалиудыг дагаж” биднийг хүлээн аваарай хэмээн уриалсан юм.
Мөн
тэрээр сүсэгтнүүдээс ч бас тусламж хүссэн
билээ. Арлэсийн Гэгээн Каесариусын (эртний Шашны санваартан) ажлаас жишээ аван:
тугалнууд хамраараа эхийгээ түлхэнэ, тэгснээр эх нь тэдэнд сүү өгөх болдог. Энэ
бол “Гайхамшигтай дүр төрх юм,” хэмээн тэр хэлэв. Түүний хэлж буй зүйл бол: тэдний
сэтгэлийг нь зовоож, өөрсдийгөө дуудуулж, хэдийгээр тэдэнд төвөг удах гээд
дарамттай талууд байсан ч гэсэн, Тэнгэрбурханы хүмүүс өөрийн хоньчинтой хэрхэн хамт
даа байх ёстой тухай байлаа.
Хоньчид гэж нөгөөтэйгүүр
Есүсийг дуурайдаг Сайн Хоньчин байдаг юм. Хоньчин бүр Шашны Хариуцлагын талаар
Сургамжилдаг Сайн Мэдээ түгээгчид, “зарим үед хүмүүсийн өмнө явж, тэдний итгэл
найдварыг нь амьд хэвээр хадгалах арга замыг заадаг; үе үе урагш хөдөлдөг байх
ёстой. Харин бусад цагт тэрээр өөрийн даруу төлөв ба нигүүлсэнгүй оршихуйгаар
тэдний дунд энгийн байх болно.” Бусад үед, ард хоцорч буй хүмүүст туслан тэдний
хойно явах хэрэгтэй. Тэрээр бүх хоньчдыг дагуулахыг хүсэж буй тэрхүү өөрийн загварыг
илэрхийлсэн билээ··· нөгөө талаас сүсэгтэн олондоо “өөрийн хоньчны санааг нь
зовоо, тэгснээр тэд бидэнд сургаал ба ивээл хишгийн зааврыг өгөх болно!” үүний
тулд дахин нэг дуудагддаг.
Пап
лам Францис өөрийн эргэцүүллийнхээ төгсгөлд Ажил мэргэжлийн төлөө Залбирдаг Дэлхийн
Өдрийг дурдсан юм. Ажил мэргэжил бүхэн, “Христ болон Түүний Үгийг өөрийн
амьдралын төв болгохын тулд өөрөөсөө гадагшилхыг үргэлж шаарддаг” хэмээн тэр
хэлэв. Гэвч шашны мэргэжил дэх Тэнгэрлэг Эзэний дуудлага нь үргэлж бусад дуу
хоолой ба хашхиралтаар урам хугарах байдалд орох аюултай байдаг. Тиймээс Пап
лам хэлэхдээ, залуучуудын төлөө, тэднийг дуудаж буй Тэнгэрлэг Эзэний дуу
хоолойг сонсож, хариу өгөх болтугай хэмээн бүгдээрэй залбирах хэрэгтэй.
Пап
лам Францис эхчүүдэд зориулан онцгойлон мэндчилгээ дэвшүүлэхдээ: сүсэгтнүүдийг
“өөрсдийн ээж болон бүх ээж нарын төлөөх” залбирал удирдахын өмнө, “Би өнөөдөр
бүх эхчүүдийн төлөөх сайн дурсамж болон залбиралд зориулан та бүхнийг урьж
байна” хэмээн хэлсэн билээ.
Энэхүү
Сайн хоньчин Ням гаригт, өглөөний Магтаал Талархлын Мөргөл дээр Пап лам 13 шинэ
санваартанд сахил хүртээжээ. Пап лам Францис өөрийн номлолоороо ариун ёслол
хүлээн авах санваартны үүрэг ба ажил мэргэжлийн тухай ярьсан юм. Тэрээр сахил
хүртсэн хүмүүст хандаж “Шинэ Гэрээний жинхэнэ санваартан байхад зориулагдсан,
дээдийн болоод мөнхийн санваартан Христийн хэв маягт орон, тэгснээр тэд
“Айлдлын сургаал айлдагч, болон Тэнгэрбурханы хүмүүсийн хоньчин, мөн шашны
ёслолын зан үйл, ялангуяа Тэнгэрлэг Эзэний Золиослолыг тэмдэглэхэд удирдах
болно”
Тэрээр
шинэхэн сахил хүртэгсдэд “Өөрийн сонирхолд үндэслэн Тэнгэрбурханд хамааран,
олон залуус дундаас сонгогдсон болохыг ухамсартайгаар ойлгуулах”-аар дуудсан юм;
“Христийн баяр хөөртэй, буянтай, чин сэтгэлээсээ санваартны ажлыг хэрэгжүүлэх”;
“өөрийнхөө бус Тэнгэрбурханы таалалд нийцүүлэх”-д анхаарлаа төвлөрүүлж байх.”
Наминчлалын ариун ёслолоор энэрэл нигүүслийн үлгэр дуурайл болсон Христийг
дагахыг тэдгээр санваартнуудаас шаардсан билээ. “Нигүүлсэнгүй байхаас хэзээ ч
бүү залхаарай! Гуйж байна! Буруутгагдахаар бус, харин уучлагдахаар ирсэн
хүмүүсийг Тэнгэрлэг Эзэний адил уучилж өршөөх чадвар чамд бий!” хэмээн 5 сарын
11нд Гэгээн Петрийн Басиликад санваартны үүргээр сахил хүртэж буй 13 залууст
хандаж ийнхүү шаардлага тавьсан байна.
Пап лам Францис номлолдоо “үйлчлүүлхээр бус харин үйлчлэхээр
ирээд “алдагдагсдыг хайж аврахаар ирсэн Сайн Хоньчдын үлгэр жишээгээр үргэлж
байх”-ыг дүгнэн хэлжээ.
Subscribe to:
Posts (Atom)

