Он гарах мөчид Залбирлын гэр болсон сүмд маань санваартан нар итгэгчдийн хамт Эзэний Ариун биенд хүндэтгэл үзүүлэн Хүндэтгэлийн ёслол үйлдэж өнгөрөөлөө.
Шинэ бүхний эхлэлийг бэлгэдэн гэр бүл хүндтэй хайртай хүмүүсийн хамт өнгөрөөдөг энэ баяраар Христийг Аврагчаар хүлээн зөвшөөрсөн бид өөрсдийн Аврагчийн хамт илүү утга учир бүхий цагийг өнгөрөөхөөр цугладаг билээ.
23:00-24:00 хүртэл үргэлжилсэн энэ хүндэтгэлийн ёслол нь бидэнд өнгөрснийг ахин нэг харах, ирээдүйгээ Тэнгэрбурхандаа даатгах цаг байлаа.
No comments:
Post a Comment