2016/01/26

Миний амьдарлын хүүхэд нас, залуу үе, гэр бүл зохиосон ариун газар бол СҮМ билээ!

Сайн байна уу? Гэгээн Эх  Мариа сүмээс бэлтгэн хүргэдэг сэтүүлийн энэ удаагийн  дугаартаа  Залуучуудын төлөөлөл болгон таныг  урьж оролцуулахыг хүссэн юм . 
Та болон таны найз нөхөд үе тэнгийнхэн бүх  залуучуудад  үнэтэй зөвлөгөө өгч, тэдэнд үлгэр дуурайлал болно гэдэгт итгэлтэй байна.
Өөрийгөө товч танилцуулна уу?
Миний нэрийг Золзаяа гэдэг. Христчин нэр Faustina. Ам бүл  гурвуулаа. Нөхөр Саруултөгс /Стэфано/ охин Аминэрдэнэ/Бнегтита/-ийн хамт амьдардаг .
Манай охины баптизмын нэр Пап лам байсан 
Бнэгтигтагийн эмэгтэй нэр нь байгаа юм. Тэр нэрийг заримдаа хүмүүс андуурч бичээд байдаг юм.
Би 2002 оны 9 сарын эхээр анх сүмд явж эхэлсэн. Тэр үед би 13, 14 настай байсан. Түүнээс хойш тасралтгүй явж байна. Улмаар 2004  оны  5 сарын 30-нд  баптизм хүртэж байлаа.
Гэгээн Эх Мариа сүм буюу бидний  хэлдгээр Хан Уул сүмийн тухай таны бодол?
Мэдээж Гэгээн Эх Мариа сүмийн ирээдүйн талаар сайн сайхныг төсөөлдөг. Одоогоор сүм дээр өөрийн биеэр хамт байж амжихгүй ч гэсэн үргэлж сүмийн талаар мэдээ мэдээлэл интернэтээс авч байгаа болохоор хийж бүтээсэн бүх зүйлийг хараад бүгд сайхан байдаг, бас маш их бахархдаг.
Хамгийн сүүлд хэзээ Мисанд суусан бэ? 
Гэгээн эх Мариа сүмд 2013оны 9сарын 5нд Эзэний өдрийн мисанд суусан.  Харин энд бол 2015оны 11сарын 29нд монгол итгэгчдийн сард нэг удаа болдог мисанд суусан. Боломжтой бол байнга явах байсан байх.
Та сүмээ санаж байна уу?
Мэдээжийн хэрэг маш их санаж байна. Миний амьдралын хүүхэд нас, залуу үе, гэр бүл зохиосон ариун газар бол СҮМ шүү дээ. Миний хамгийн сайхан дурсамжтай нандин гэх үе сүм дээр л өнгөрсөн гэж хэлж болно.
Таны сэтгэл сүм, сүмийн бүхий л зүйлс рүү тэмүүлдгийн учир юу вэ?
Яагаад ч юм сүм дээр очвол найз нөхөд хүлээж байгаа юм шиг санагддаг байсан. Мисанд суух үед ч найз нар их нөлөөлдөг байсан л даа. Миний хувьд нэг зүйл байнга санаанд ордог. Энэ юу вэ? гэвэл сүмийн хаалгаар ороод шууд мисаны өрөөнд ТЭНГЭРБУРХАНТАЙ мэндчилдэг байсан. Тэр зүйл илүү сайн толгойд орж ирдэг дээ.
Ингээд бодоход хэдий найз нөхөдтэйгээ уулзахаар хэчнээн сүмийг зорьсон ч миний хувьд сүм дээр ирэх тэмүүлэл маань гол нь амар тайванг мэдрүүлэгч мисаны өрөө буюу  ТЭНГЭРБУРХАН-ы өргөө гэж хэлж болно.
 Танд сүмийн юу нь хамгийн их таалагддаг вэ?
Бүлгэмүүд их таалагддаг. Үнэхээр сайхан санаа бөгөөд бүлгэм бүр өөр өөрсдийн зан чанар, үйл ажиллагаатай, зорилго нь маш тодорхой .
Итгэгч бүр өөрсдийн таарах, таалагдах бүлгэмдээ элсдэг. Энэ маань нөгөө талаар сүмийн итгэгчдийг хариуцлагатай болгоод зогсохгүй хонио алдахгүй байх сайн Хоньчингийн санаа байх.
Залууст хандаж таны хэлэх үг юу вэ?
Залуучуудаар бахархаж байна. Та нар мундаг шүү.
Таны насны таны үеийн залуус одоо юу хүсч мөрөөдөж юуг сүмээс илүү их хүлээж байгаа бол гэж та бодож байна?
Энэ асуулт надад их ахадсан асуулт юм шиг байна. Зүгээр бодлоо хэлэхэд бүгд биш юмаа гэхэд итгэгчид итгэлийн амьдралаа байнга санаж, сэргэг байгаасай, битгий мартаасай л гэж бодож байна даа.  
Та өөрийн сүмээ ямар байгаасай гэж хүсч мөрөөдөж явдаг вэ?
Олон итгэгчтэй сүмд ороод ирэхэд сэтгэлээсээ харьцдаг угтагчтай, хов жив бага ярьдаг, ер нь гэгээлэг сайхан бүхнийг л хүсэж байна.
Танд баярлалаа. Таныг бид бүхэн, сүмийн итгэгчид бүгд  мартаагүй хүлээж байх болно. Өөрийн итгэл бишрэлээ  үргэлж дээдлэн байгаад талархъя.




 Итгэл бишрэлийн Тулга сэтгүүл, Дугаар 3

No comments:

Post a Comment