С
айн байна уу? Бидний урилгыг хүлээн авч ярилцага өгч байгаа танд баярлалаа.
Таны итгэлийн амьдралд хөл тавьсан хүүхэд насны их сонирхолтой дурсамжийг нэг удаа сонсож байсан. Хадгалж үлдсэн дурсамж байвал бидэнтэй хуваалцаач.
Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Цэрэнхандын Санжаажав гэдэг. Би Католик шашны сүмд явах болсон маань МС-систэрийнд очсоноор эхэлж анх Католик шашны талаар мэдэж эхэлсэн. Тэр үед манай Монголд Католик сүм байхгүй байсан учир 7хоногт 1 удаа одоогийн Хамба ламын амьдарч байгаа Ватиканы Төлөөлөгчийн газарт хүүхдийн мөргөлд суудаг байсан. Тэрхүү цагаас эхлэн Тэнгэрбурханыг мэдэж эхэлснээр жинхэнэ аз жаргал юу болохыг амсаж мэдэрсэн.
Та Католик Шашны санваартны сургуульд сурах болсон мөн яагаад энэ замыг сонгох болсон бэ?
Миний хувьд энэхүү олж мэдсэн аз жаргалыг өөртөө хадгалах биш элэг нэгт ахан дүүс нартаа Тэнгэрбурханы хайр болон энэрлийг дамжуулан өгөхийг хүссэнээр одоо ламын сургуульд хичээнгүйлэн суралцаж байна. Миний төлөө үргэлж залбирч өгч байгаа итгэгч зон олон та бүхэнд баярлан талархаж байгаагаа илэрхийлж байна.
Манай Гэгээн Эх Мариа сүмээс гадаад улсад сурч, амьдарч байгаа итгэгч залуучууд байдгаас Солонгос улсад нилээн хэд бий. Таны хувьд сургуулиа төгсөж ирээд Монголдоо ажиллана гэдгийг сонссон. Энэ талаар таны бодол юу вэ?
Манай Монгол Католик Шашны бүх итгэгчид маань Тэнгэрбурханы сонгосон онцгой хүмүүс билээ. Яагаад гэвэл итгэгч хүн нэг бүрийг дэлхийн гэрэл газрын давс болгохоор Тэнгэрбурхан биднийг сонгосон гэдэгт итгэн өөрсдийн амьдралдаа Тэнгэрбурханыг хүлээн аваад ахан дүүс нартаа Тэнгэрбурханы хайр болон энэрлийг дамжуулан амьдрахыг хүсэж байна.
«Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна.» Филиппой 4:13
Дээрх үг нь миний хамгийн дуртай ишлэл юм. Яагаад гэвэл хүн төгс төгөлдөр оршихуй биш. Хэрэв Тэнгэрбурханы хайр хишиг болон хүч надад туслаагүй бол би одоо ламын сургуулийн оюутан болж чадахгүй байсан. Тэрхүү Тэнгэрбурхан хүч болон та бүхний залбирлаар би өөрийн мөрөөдөлдөө хөтлөгдөн лам болохоор сурч байна. Цаашдаа миний зорьж буй бүхий л зүйл Тэнгэрбурханы хүчээр Түүний хүслийн дотор биелнэ гэдэгт найддаг.
Чин сэтгэлийн үгээ хуваалцсан
эгэл даруу хэдий ч эр зориг, хүсэл эрмэлзлээр дүүрэн
Санжаадаа баярлалаа!
эгэл даруу хэдий ч эр зориг, хүсэл эрмэлзлээр дүүрэн
Санжаадаа баярлалаа!
Итгэл бишрэлийн Тулга сэтгүүл, Дугаар 3
No comments:
Post a Comment