Манай Гэгээн Эх Мариа
сүмд 2000 оноос хойш ламын сургуулийн оюутнууд хүрэлцэн ирж тодорхой хугацааны
турш сүмийн үйл ажиллагаа болон нийгмийн ажилд тусладаг уламжлал тогтсон.
Гэхдээ нэгэн өөрчлөлт гарсан нь энэ жил 3 ээлжээр, арай урт 3 сарын хугацаатай
сүмд байрлаж үйл ажиллагаанд оролцох юм. Одоо ламын сургуулийн оюутан Ким Peter-тэй хийсэн ярилцлагыг хүргэе.
Сайн байна уу? Тантай багахан ярилцлага хийх гэсэн юм
болох уу?
Таатай байна. За баярлалаа.
Монголд ирсэн анхны сэтгэгдэл ямар байсан бэ?
Монголд анх ирээд
онгоцны буудлаас гарахад маш хүйтэн байсан. Мөн нэгэн гайхалтай зүйл бол гадаа
цагаан, маш үзэсгэлэнтэй харагдаж байсан. Хэдийгээр солонгос улсаас ялгаатай
өөр зүйл олон ч мөн адил зүйл их байсан. Анх “Гэгээн Эх Мариа” сүм дээр ирэхэд
яг л гэртээ ирж байгаа мэт дотно санагдаж үнэхээр сайхан байсан.
Монголын цаг уураас болоод хүндрэл гарч байна уу?
Надтай ирсэн хоёр семнаристийн
хувьд багахан хүндрэлтэй байсан. Харин миний хувьд тийм ч хүндрэлтэй биш байгаа,
яагаад гэвэл би Монголын цаг уур болон орчинд амархан дасан зохицож байгаа.
Манай Гэгээн Эх Мариа сүмийн итгэгчдийн харилцаа ямар
байна вэ?
Солонгост би Дэжон
хотод амьдардаг. Тэнд итгэгчид маань мисанд суугаад л шууд явдаг. Харин Хан-Уул
сүмийн итгэгчид маань миса болон мисаны бусад цагаар хоорондоо уулзалдахыг
хараад би нэгэн том гэр бүлийг мэдэрсэн. Энэ нь надад үнэхээр гоё санагдсан.
Одоо та бүхэн сүмийн ямар ямар үйл ажиллагаанд түлхүү
оролцож байна.
Сүмд болж байгаа
бүхий л үйл ажиллагаанд оролцож байгаа. Жишээ нь миний хувьд би хоол хийж үзсэн
сонирхолтой байсан. Бид Фр.Хо-гийн удирдлаганд ажиллаж маш олон зүйлийг сурч
мэдэж байгаа. Мөн Фр-тай монгол гэрт анх удаа миса хийж үзэхэд сонирхолтой
байсан.
Тэнгэрбурханы өгсөн хамгийн том бэлэг таны хувьд юу вэ?
Миний хувьд бол
инээмсэглэл, би байнга амархан инээмсэглэдэг. Учир нь би үүгээр бүгдийг мартаж,
үргэлж урам зориг авч байдаг.
Таны бодлоор итгэлийн амьдрал гэж юу вэ?
Итгэлийн амьдрал
гэдэг бол Тэнгэрбурханы амласан газар луу явах нэгэн аян. Энэ аян үргэлж
амархан байдаггүй. Гэхдээ хэцүү үед Тэнгэрбурхан үргэлж тусалж тэрхүү саад
бэрхшээлийг даван туулах хүч өгдөг.
Монголд яг хэдий хугацаагаар ирсэн бэ?
Бид 2 сарын 24ний
өдөр, 3 сарын хугацаагаар ирсэн. Гэхдээ энэ хугацаа үүгээр дуусахгүй би монголд
дахин ирэх болно
§ Бид
бүхэнд цаг зав гаргаж, өөрийн үзэл бодлоо хуваалцсан танд баярлалаа.
Бичсэн:
Биндэръяа Вероника, ММБ- баг
No comments:
Post a Comment