Сар бүр манай Католик шашны сургалтын албанаас багш нартаа зориулан семинар зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаа 2 сарын 12нд манай "Гэгээн Мариа Сүм"д зохион байгуулсан бөгөөд фр.Проспер хүрэлцэн ирж "Католик Шашин" гэсэн сэдвээр явуулсан юм. Семинарт бусад паришийн 30 гаруй катехист /кшсб/ нар оролцож өөрсдийн мэдлэг боловсрол ба сүнслэг амьдралдаа ихээхэн хувь нэмэр оруулсан юм. фр.Проспер богино хугацаанд Католик шашны мөн чанар болон Христчин байхын утга учир, бас Тэнгэрбурхан хэрхэн шашнаа удирдаж Ариун Нандин байдлыг хамгаалдаг талаар маш ойлгомжтой бөгөөд сонирхолтой хичээл заасан билээ. Мөн тэрээр өнөөгийн нийгэмд Католик шашны Ариун Нандин байдлын талаархи асуудлууд, шашны зүгээс болон итгэгчдийн хандлагын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж байв. Семинарын үеэр Католик шашны сургалтын албанаас багш нарын баярыг тохиолдуулан бяцхан үйл ажиллагаа зохион явуулсан юм. Үүний дараа багш нар маань Пасторал төлөвлөгөөтэй танилцсанаар үйл ажиллагаа өндөрлөсөн билээ. Энэхүү семинарт оролцсон бүх багш нар болон бидэнд өргөн мэдлэг олгосон фр.Просперт талархаж буйгаа илэрхийлж байна.
2014/02/13
2014/02/05
Пап лам Францисын өдөр тутмын уриалга
Эрхэм хүндэт залуусаа,
Есүс бидэнд арвин баялаг амьдралыг өгсөн билээ. Хэрэв бид түүнтэй ойр байвал бидний
зүрх сэтгэл маань баяр хөөртэй болж нүүрэндээ инээмсэглэлтэй байх болно.
2014/02/03
Бид итгэж болох найз
нөхөдтэй байна гэдэг их чухал. Гэвч биднийг хэзээ ч доош нь татдаггүй Тэнгэрлэг
Эзэнд итгэх явдал нэн чухал билээ.
2014/02/02
Тэнгэрбурханд зориулсан
амьдрал / Сахил хүртсэн Амьдрал/-н Дэлхийн Өдөр бол бид Есүсийг өөрсдийн амьдралынхаа
төвд дахин нээхэд цагаа олсон үйл явдал болдог юм.
2014/02/01
Заримдаа бид өөрсдийн
гэм нүглийн хүнд ачаанаас болж сэтгэл гонсойсон байдаг. Энэ бүхнээс болж бид
урам хугарахгүй байгаасай. Христ энэхүү дарамтыг арилгаж бидэнд амар тайвныг
өгөхийн тулд ирсэн билээ.
2014/01/31
Хэн ч өөрөө өөрийгөө
авардаггүй. Хамт олон бол нэн чухал юм.
2014/01/27
Пап лам Францисын өдөр тутмын уриалга
Тэнгэрбурханаас аливаа зүйлсийг гуйхад бид бүхэнд амархан байдаг билээ. Бид хэзээ түүнд басхүү талархлаа өргөж, түүнийг хүндэлж сурах вэ?
01/24/2014
Бид Христээр бүрхэгдсэн
шинэ бүтээл мэт, өөрсдийн баптизмаар амьдрахад өдөр бүр дуудагддаг билээ.
01/23/2014
Мариагийн нэгэн
адил, бид Христмасаар төрсөн өөрийн дотор буй гэрлээ өсгөн хөгжүүлэх болтугай. Бид
хаа ч байлаа гэсэн, үүнийг өөрсдийн өдөр тутмын амьдралдаа авч явах болтугай.
01/22/2014
Би өөрийн
залбирлаар Вашингтон дахь Амьдралын төлөөх Маршид нэгдсэн юм. Бид бүхий л
амьдрал, ялангуяа хамгийн эмзэг хөндүүртэй байгаа амьдралыг хүндлэхэд маань Тэнгэрбурхан
туслах болтугай.
01/21/2014
Хэрэв бид өдөр
тутмынхаа амьдралаар итгэлтэй амьдарвал, тэгээд бидний ажил хөдөлмөр ч мөн адил
Хрисчин хүн байхын баяр хөөрийг түгээх боломж болж хувирдаг.
2014/01/13
Пап лам Францис "Оны хүн"ээр тодров
Пап лам 1-р Францис бол дэлхийн Католик шашны тэргүүн, Тэнгэрбурханы сайн мэдээг дэлхий дахинд тунхаглаж, сүсэгтэн олондоо Ариун Эцэг хэмээн хүндлэгддэг санваартан хүн билээ. Түүнийг дэлхий даяар мэддэг бөгөөд энэ удаа бас нэгэн сонирхолтой мэдээ сонинд хэвлэгдсэн байхыг та бүхэндээ бүрэн эхээр нь толилуулж байгаадаа баяртай байна. Дэлхийн хамгийн олон уншигчтай, нөлөө бүхий сэтгүүл “Time” уламжлал ёсоор энэ оны онцлох хүнээ нэрлэсэн нь Ромын пап I Францис байлаа. Сүүлийн 1200 жилд цорын ганц удаа европ биш хүн Католик сүмийн папаар сонгогдсон нь Аргентин гаралтай Хорхе Марио байв. Зүсэн зүйлийн шалтгаанаар дэлхий дахинаа шашны нэр хүнд, байр суурь ганхаж буй энэ үед Католик сүмийн тэргүүн болоод есхөн сар өнгөрөхдөө пап лам I Францис зоригтойгоор олон зүйлийг шинэчилж, хүмүүсийн итгэл үнэмшлийг сэргээн, сүмийг тойрсон асуудлыг олон нийтэд зоригтой илчилсэн. Шоронгийн хоригдлуудын хөлийг угааснаас эхлээд шуугиан тарьсан олон үйл хэргийн ард гарсан түүний тухай “Тэр өнөө цагийн чухал нэгэн дүр болж чадсан. Баян ядуу зааг, шударга ёс, ил тод байдал, өнөөгийн ертөнцөд өөрчлөгдөн буй шашны үүрэг, даяарчлал, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, ижил хүйстнүүдийн эрх гэхчлэн олон асуудалд тэр байр сууриа зоригтой илэрхийлж, өөрийн зүгээс хийж чадах бүхнээ хийж буй” хэмээн тус сэтгүүлийн эрхлэгч Нэнси Гиббс бичжээ.
Ингэснээр I Францис “Time” сэтгүүлийн “Оны хүн”-ээр тодорсон гурав дахь пап лам бож байгаа юм. Урьд Ромын пап агсан XXIII Иоанн (1962), II Иоанн Павел (1994) нар тодорч байсан. Харин НСА-ийн экс ажилтан, Цагаан ордны нууц мэдээллийг олон нийтэд илчилсэн Эдвард Сноуден, АНУ-ын ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалан тэмцэгч Эдит Уиндсор, АНУ-ын сенатор Тед Круз, Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассад нар удаалжээ. Энэ онд “Оны хүн”-ээр Эдвард Сноуден тодрох болов уу хэмээн олон хүн хүлээж байсан ч 2011 онд Жулиан Ассанжийг алгассантай адил үйл явдал боллоо гэж АНУ-ын хэвлэлүүдэд бичсэн байв. “Ариун эцэг элдэв шагнал, нэр алдрын хойноос ер хөөцөлддөгүй. Гэхдээ “Оны хүн”-ээр тодорсон нь Тэнгэрбурханы хайрыг олон нийтэд түгээх үйлсэд дэм болох аваас тэр үүнд хязгааргүй баяртай байх болно” хэмээн Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Федерико Ломбарди ярьжээ.
2014/01/08
ЭЗЭНИЙ ИЛРЭХҮЙН ИХ БАЯР
2014.01.05ны өдөр манай
“Гэгээн Эх Мариа” сүмд Эзэний Илрэхүй Их Баярын мисаг тэмдэглэн өнгөрүүлсэн
билээ. Энэхүү баярын Мисаг Монгол дахь Католик Шашны тэргүүн, Хамба лам
Венсэслао Падилла болон фр.Франциско, фр. Эрнесто нар удирдсан билээ. Хамба лам
бүх итгэгч нартаа шинэ оны мэнд хүргээд Христмас баяр маань Эзэний Илрэхүйн
баярын өдөр хүртэл үргэлжилдэг бөгөөд гурван мэргэн тодоос тод гэрэлтэх одыг
даган Гэрлийн Хүүг олж байгаагаар илэрхийлсэн байдаг билээ. Бидний аврагч Тэнгэрлэг
Эзэний Хүү маань дорд даруу байдлаар малын саравчинд төрөөд бидний дунд хаадын
Хаад, Амар тайвны Хүү, Гэрлийн Хүү болон
хүндлэгдсэн юм. Харин бидний дотор Гэрлийн Хүүгээс хүлээн
авсан гэрэл гэгээ болон баяр хөөр хадгалагдаж байгаа эсэхийг
өөрсдөөсөө асууцгаая. Бидний зүрх сэтгэлд гэрэлтэж буй оддыг хамтдаа цуглуулж, гэрэл
гэгээтэй, халуун дулаан илчийг бусдад түгээцгээе. Христмас баярын дараа бүх
гоёл чимэглэлээ хураан өөр нөхцөл байдалд шилждэг хэдий ч баяр баясал бидний
зүрх сэтгэлд хадгалагдсаар байдаг бөгөөд зүрх сэтгэлдээ байгаа итгэлийн гэрлээ
улам дүрэлзүүлэн асаагаарай. Ирж буй 2014 ондоо Тэнгэрбурхантай ойр байж хайртай
гэр бүл, найз нөхөд ба ядарсан хүмүүсийн төлөө төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэн, Есүс
Христийн сайн мэдээг өөрсдийн амьдрал, үг, үйлдлээрээ тунхаглаж бусадтай
хуваалцах хэрэгтэй хэмээн Хамба Лам Венсэслао Падилла номлолдоо хэлсэн билээ.
Бидэнд Тэнгэрбурханы Сайн мэдээг дамжуулж байгаа Хамба ламдаа талархаж байна.
Мөн итгэгч нартаа баярын мэнд хүргээд, түүний номлолыг дэлгэрэнгүй сонсохыг хүсвэл “номлол” гэсэн хуудсанд тавтай морилно уу.
2013/12/30
Ариун Гэр Бүлийн Баяр
Жил бүр манай Католик
шашны итгэгчид маань “Гэгээн Петр ба Паул” катедралд бүх паришаар цуглаад хамтдаа
Ариун Гэр Бүлийн Баяраа тэмдэглэдэг уламжлалтай билээ. 12.29нд болсон баярын Мисаг
Монгол дахь Католик шашны тэргүүн, хамба лам Венсэслао Падилла удирдсан бөгөөд
энэ үеэр ирэх дөрвөн жилийн Пасторал төлөвлөгөөг бүх байгууллагат гардуулж
өгсөн онцгой үйл явдал болсон билээ. Хамба лам Венсэслао Падилла номлолдоо: сүсэгтэн
олондоо хандаж Христийн мэндэлсэн баярын мэнд хүргээд Ариун гэр бүлийн үлгэр
жишээгээр амьдрахыг уриалсан юм. Хэдийгээр Иосэф Мариа нарын гэр бүлд бэрхшээл тохиолдож
гэр орон, ах дүүсээ орхин хол газар явсан ч хамтдаа ойр дотно байж, гэр бүл үр
хүүхдээ хамгаалж байсан билээ. Бидэнд ч бас гэр бүл, хань ижлээсээ хол амьдрах
явдал тохиолддог бөгөөд тэр бүрт ямар хэцүү, хүнд байдгийг ойлгох бизээ. Ийм
үед Ариун Гэр Бүлийн жишгээр хоорондоо ойр дотно байж, аав ээж нар бие биенээ
хүндлэн үлгэр дуурайл үзүүлэн, үр хүүхдээ хайрлаж тэдний зүрх сэтгэлийг бүү шархлуулаарай. Харин үр хүүхдүүд нь эцэг эхийнхээ үгэнд дуулгавартай байж, эцэг эхээ хүндлээрэй. Үр хүүхдийнхээ боловсрол ба хүмүүжилд нь анхаарч чадах чинээгээр туслан, сайн иргэн хүн болгоход тэдний хэрэгтэй бүхнээр туслаарай. Мэдээж гэр бүлийн
асуудлаас болж олон гэр бүлүүд салахад хүрдэг. Харин ийм аргаар асуудлыг шийдэх
бус гэр бүлийн боловсролыг хөгжүүлэн, хүн бүр сурч хөгжин, хичээн амьдрах
хэрэгтэй. Ингэснээр сайн үр жимс ургуулагч модны бат бэх үндэстэй адил байх
болно. Хүүхдийн хөгжил ба гэр бүлийн боловсролын талаар Монголд ихээхэн анхаарч
олон арга хэмжээ зохион явуулж байна. Манай Католик шашны ирэх дөрвөн жилийн
пасторал төлөвлөгөөнд боловсролын талаар ялангуяа гэр бүлтэй холбоотой олон
арга хэмжээ орсон байгаа билээ. Та бүхнийг эдгээр үйл ажиллагаанд идэвхитэй
оролцохыг урьж байна. Ариун Гэр Бүлийн амар тайван болон баяр баяслыг хүсэн
ерөөж байна. 2013/12/26
ХРИСТИЙН МЭНДЭЛСЭН БАЯР
Манай
Католик шашны сүсэгтнүүд Христмас буюу Христийн мэндэлсэн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн
өнгөрүүлдэг билээ. Энэ жил манай "Гэгээн Мариа
Сүм"д 12.24нд 20 цаг, 12.25нд 19 цагт тус тус баярын Миса өргөсөн юм. Мисаг паришийн
ахлах лам фр.Франциско ба фр. Эрнесто, фр.
Чарлиз нар удирдсан бөгөөд бүх бүлгэмийн
итгэгч нар хүрэлцэн ирсэн байлаа. Мөн Мисаны үеэр залуучууд маань Христмас
баярт зориулан өөрсдийн бэлтгэсэн жүжгээ сонирхуулж, бас Солонгос ахан дүүс
маань дуу дуулан баяр дээр баяр нэмж байв. Энэ баяр бол Тэнгэрбурхан өөрийн
Хүүгээ бидний аврагч болгон хайрласан агуу хайрын баяр юм. Тийм учраас
Христийн мэндэлсэн баярын өдрөөр хүн бүр зүрх сэтгэлээ энэрэл хайраар дүүргэн,
энэхүү хайраа гэр бүл, найз нөхөд, бусад хөрштэйгөө хуваалцдаг билээ. Мөн Христмас
баяраа угтан манай сүмийнхэн буяны ажил, айлуудаар "Ариун Гэр
Бүл" аялуулах, наминчлалын ёслол, багш нар болон "Хайрын
Сургууль"н Христмас баяр гээд олон үйл ажиллагаа зохион явуулсан юм. Энэ бүх
үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон сүсэгтэн олондоо талархаад та бүхэнд
Христмас баярын мэнд дэвшүүлж байна.
Subscribe to:
Posts (Atom)

