2014/02/20

Пап лам Францис: Тэнгэрлэг Эзэний хурга адил баяр хөөртэй алхагтун

Жинхэнэ Христийн шашинтай хүн бол Тэнгэрлэг Эзэний хурга шиг дэлхий даяар баяр хөөртэй алхдаг хүнийг хэлдэг. Энэхүү үгийг Пап лам Францис Ватикан дахь Гэгээн Марта Өргөөнд болсон Баасан гаригийн өглөөний Массан дээр хэлсэн билээ.
Христийн хүн бол хамгийн түрүүнд “илгээгдсэн” хүн юм, Тэнгэрлэг Эзэн  дэлхий даяар Айлдлаа тунхаглуулхаар өөрийн шавь нараа гадагш илгээдэг, тиймээс Христчин хүн бол “үргэлж урагш хөдлөн, алхаж байдаг нэгэн юм” хэмээн Христчин хүний өвөрмөц мөн чанарыг эргэцүүлсэн юм. Христчин хүний эхний онцлог шинж тэмдэг бол “хэдийгээр хүнд хэцүү зүйлс тулгарлаа ч тэдгээр бэрхшээлүүдийг даван гарахаар алхдаг учиртай, харин суусаар л байгаа Христчин хүн бол “өвчтэй” болдог ” хэмээн Пап лам хэллээ.
Христчин хүний хоёр дахь онцлогийн талаар Пап лам үргэлжлүүлэн: Христчин хүн бол “хурга” бөгөөд энэхүү онцлогийг өөртөө хадгалан, санаж байх ёстой гэсэн юм. Тэнгэрбурхан биднийг “чонон дунд орсон хурганууд адил” гадагш нь илгээдаг. Гэтэл зарим хурганууд тэдгээр чонуудын эсрэг хүчээ дайчлах санал дэвшүүлэх боловч Давид Филистинтэй тулалдсан үеийг бид санах ёстой: “тэд түүнийг Саулын бүхий л хуяг дуулгаар гоёхыг хүссэн боловч тэр хөдөлж чадахгүй, даруу төлөв, өөрөөрөө байж чадахааргүй байлаа”, харин эцэст нь тэрээр чавхаа авч байлдаанд ялсан юм. Зарим үед бидний дур хүсэл маань ийнхүү бодоход хүргэдэг : “Хэцүү байна, эдгээр чонууд надаас ухаантай харин би тэднээс ухаантай байх болно”. Гэхдээ энэ нөхцөл байдалд чи бол хурга бөгөөд Тэнгэрлэг Эзэн чамайг хамгаалдаг, харин чамайг чоно болж байх хооронд Тэр чамайг аврах бус, харин ч чамайг ганцааранг чинь орхих болно.
Христчин хүний үндсэн шинж чанарын гурав дахь онцлог бол “Христчин хэв маяг” болсон баяр хөөртэй байдал хэмээн Пап лам Францис үргэлжлүүлэн хэлсэн билээ. Христчин хүмүүс бол “Тэнгэрбурханыг мэддэг бөгөөд Тэнгэрбурханыг авч ирдэг учраас баяр хөөртэй хүмүүс байдаг юм.”  Баяр хөөр байхгүйгээр Христчин буюу  хурга болон алхах боломжгүй хэмээн Пап лам хэлжээ. Хэдийгээр бид эргэлзээтэй нөхцөл байдалд, бэрхшээлтэй тулгарч, өөрсдийн алдаа дутагдал болон гэм нүгэлтэй нүүр тулгарсан хэдий ч “тэнд Христийн баяр хөөр оршиж, биднийг үргэлж уучилж бас бидэнд тусалж байдаг”. “амьдралын “хэмнэл” нь “удаан-гомдолтой” байгаа ийм Христчин хүмүүс Тэнгэрлэг Эзэнд буюу Сүмд тусладаггүй бөгөөд энэ бол шавь нарын хэв маяг биш хэмээн Пап лам хэлжээ.

Сирил ба Мэтодус хэмээх Христчин хоёр шавийн тэмдэглэлт баярын өдрөөр бид Христчин хүний үндсэн мөн чанарыг эргэцүүлэн бодох ёстой. Пап лам Францис эцэст нь Христчин хүн гэдэг бол хэзээ ч суусан хэвээрээ байдаггүй, үргэлж хурга шиг алхаж бас баяр хөөртэйгөөр алхаж буй эрэгтэй эмэгтэй хүмүүс юм хэмээн хэлсэн билээ. Европыг Ивээгч эдгээр Гэгээнтнүүдийн зуучлалаар дамжуулан Тэнгэрлэг Эзэн бидэнд Христчин амьдралдаа баяр хөөртэй, хурга адил алхаж амьдрах хишиг ивээлээ хайрлах болтугай.   

2014/02/18

Пап лам Францисын өдөр тутмын уриалгаас

2014/02/11
Би бүх өвчтэй болоод зовж шаналж байгаа хүмүүстэй мэндчилж байна. Цовдлогдсон Христ та бүхэнтэй хамт байна; түүнээс салалгүй үргэлж түүнийг барьж байгтун.

2014/02/13
Шашны сургуульд сурч буй оюутнуудын төлөө залбирцгаая. Тэд Тэнгэрлэг Эзэний дуу хоолойг сонсож, баяр хөөртэйгөөр түүнийг дагах болтугай.

2014/02/14
Эрхэм хүндэт залуучууд аа, гэрлэлтээс бүү айхтун. Итгэл найдвар болон итгэл төгс гэрлэлт нь чамд аз жаргалыг авч ирэх болно.

2014/02/15
Африк тивийн амар тайвны төлөө, ялангуяа Төв Африкийн Бүгд Найрамдах Улс ба Суданы өмнөд хэсгийн төлөө залбирцгаая.                                                                              Амар тайвны төлөө залбирч байна.

2014/02/17

Бүх өвчтэй байгаа хүмүүс, ялангуяа хамгийн муугаар зовж шаналж байх үедээ итгэл найдвараа бүү алдаасай. Христ дэргэд чинь байна.

2014/02/13

Катехист /КШСБ/ нарын Семинар

 Сар бүр манай Католик шашны сургалтын албанаас багш нартаа зориулан семинар зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаа 2 сарын 12нд манай "Гэгээн Мариа Сүм"д зохион байгуулсан бөгөөд фр.Проспер хүрэлцэн ирж "Католик Шашин" гэсэн сэдвээр явуулсан юм. Семинарт бусад паришийн 30 гаруй катехист /кшсб/ нар оролцож өөрсдийн мэдлэг боловсрол ба сүнслэг амьдралдаа ихээхэн хувь нэмэр оруулсан юм. фр.Проспер богино хугацаанд Католик шашны мөн чанар болон Христчин байхын утга учир, бас Тэнгэрбурхан хэрхэн шашнаа удирдаж Ариун Нандин байдлыг хамгаалдаг талаар маш ойлгомжтой бөгөөд сонирхолтой хичээл заасан билээ. Мөн тэрээр өнөөгийн нийгэмд Католик шашны Ариун Нандин байдлын талаархи асуудлууд, шашны зүгээс болон итгэгчдийн хандлагын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж байв. Семинарын үеэр Католик шашны сургалтын албанаас багш нарын баярыг тохиолдуулан бяцхан үйл ажиллагаа зохион явуулсан юм. Үүний дараа багш нар маань Пасторал төлөвлөгөөтэй танилцсанаар үйл ажиллагаа өндөрлөсөн билээ. Энэхүү семинарт оролцсон бүх багш нар болон бидэнд өргөн мэдлэг олгосон фр.Просперт талархаж буйгаа илэрхийлж байна.                    

2014/02/05

Пап лам Францисын өдөр тутмын уриалга

2014/02/04
Эрхэм хүндэт залуусаа, Есүс бидэнд арвин баялаг амьдралыг өгсөн билээ. Хэрэв бид түүнтэй ойр байвал бидний зүрх сэтгэл маань баяр хөөртэй болж нүүрэндээ инээмсэглэлтэй байх болно.
2014/02/03
Бид итгэж болох найз нөхөдтэй байна гэдэг их чухал. Гэвч биднийг хэзээ ч доош нь татдаггүй Тэнгэрлэг Эзэнд итгэх явдал нэн чухал билээ.
2014/02/02
Тэнгэрбурханд зориулсан амьдрал / Сахил хүртсэн Амьдрал/-н Дэлхийн Өдөр бол бид Есүсийг өөрсдийн амьдралынхаа төвд дахин нээхэд цагаа олсон үйл явдал болдог юм.        
2014/02/01
Заримдаа бид өөрсдийн гэм нүглийн хүнд ачаанаас болж сэтгэл гонсойсон байдаг. Энэ бүхнээс болж бид урам хугарахгүй байгаасай. Христ энэхүү дарамтыг арилгаж бидэнд амар тайвныг өгөхийн тулд ирсэн билээ.  
2014/01/31

Хэн ч өөрөө өөрийгөө авардаггүй. Хамт олон бол нэн чухал юм. 


2014/01/27

Пап лам Францисын өдөр тутмын уриалга

 01/25/2014
Тэнгэрбурханаас аливаа зүйлсийг гуйхад бид бүхэнд амархан байдаг билээ. Бид хэзээ түүнд  басхүү талархлаа өргөж, түүнийг хүндэлж сурах вэ?  
01/24/2014
Бид Христээр бүрхэгдсэн шинэ бүтээл мэт, өөрсдийн баптизмаар амьдрахад өдөр бүр дуудагддаг билээ.  
01/23/2014
Мариагийн нэгэн адил, бид Христмасаар төрсөн өөрийн дотор буй гэрлээ өсгөн хөгжүүлэх болтугай. Бид хаа ч байлаа гэсэн, үүнийг өөрсдийн өдөр тутмын амьдралдаа авч явах болтугай.   
01/22/2014
Би өөрийн залбирлаар Вашингтон дахь Амьдралын төлөөх Маршид нэгдсэн юм. Бид бүхий л амьдрал, ялангуяа хамгийн эмзэг хөндүүртэй байгаа амьдралыг хүндлэхэд маань Тэнгэрбурхан туслах болтугай.
01/21/2014
Хэрэв бид өдөр тутмынхаа амьдралаар итгэлтэй амьдарвал, тэгээд бидний ажил хөдөлмөр ч мөн адил Хрисчин хүн байхын баяр хөөрийг түгээх  боломж болж хувирдаг. 

2014/01/13

Пап лам Францис "Оны хүн"ээр тодров

Пап лам 1-р Францис бол дэлхийн Католик шашны тэргүүн, Тэнгэрбурханы сайн мэдээг дэлхий дахинд тунхаглаж, сүсэгтэн олондоо Ариун Эцэг хэмээн хүндлэгддэг санваартан хүн билээ. Түүнийг дэлхий даяар мэддэг бөгөөд энэ удаа бас нэгэн сонирхолтой мэдээ сонинд хэвлэгдсэн байхыг та бүхэндээ бүрэн эхээр нь толилуулж байгаадаа баяртай байна. 
        
          Дэлхийн хамгийн олон уншигчтай, нөлөө бүхий сэтгүүл “Time” уламжлал ёсоор энэ оны онцлох хүнээ нэрлэсэн нь Ромын пап I Францис байлаа. Сүүлийн 1200 жилд цорын ганц удаа европ биш хүн Католик сүмийн папаар сонгогдсон нь Аргентин гаралтай Хорхе Марио байв. Зүсэн зүйлийн шалтгаанаар дэлхий дахинаа шашны нэр хүнд, байр суурь ганхаж буй энэ үед Католик сүмийн тэргүүн болоод есхөн сар өнгөрөхдөө пап лам I Францис зоригтойгоор олон зүйлийг шинэчилж, хүмүүсийн итгэл үнэмшлийг сэргээн, сүмийг тойрсон асуудлыг олон нийтэд зоригтой илчилсэн.  Шоронгийн хоригдлуудын хөлийг угааснаас эхлээд шуугиан тарьсан олон үйл хэргийн ард гарсан түүний тухай “Тэр өнөө цагийн чухал нэгэн дүр болж чадсан. Баян ядуу зааг, шударга ёс, ил тод байдал, өнөөгийн ертөнцөд өөрчлөгдөн буй шашны үүрэг, даяарчлал, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, ижил хүйстнүүдийн эрх гэхчлэн олон асуудалд тэр байр сууриа зоригтой илэрхийлж, өөрийн зүгээс хийж чадах бүхнээ хийж буй” хэмээн тус сэтгүүлийн эрхлэгч Нэнси Гиббс бичжээ.
Ингэснээр I Францис “Time” сэтгүүлийн “Оны хүн”-ээр тодорсон гурав дахь пап лам бож байгаа юм. Урьд Ромын пап агсан XXIII Иоанн (1962), II Иоанн Павел (1994) нар тодорч байсан. Харин НСА-ийн экс ажилтан, Цагаан ордны нууц мэдээллийг олон нийтэд илчилсэн Эдвард Сноуден, АНУ-ын ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалан тэмцэгч Эдит Уиндсор, АНУ-ын сенатор Тед Круз, Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассад нар удаалжээ. Энэ онд “Оны хүн”-ээр Эдвард Сноуден тодрох болов уу хэмээн олон хүн хүлээж байсан ч 2011 онд Жулиан Ассанжийг алгассантай адил үйл явдал боллоо гэж АНУ-ын хэвлэлүүдэд бичсэн байв. “Ариун эцэг элдэв шагнал, нэр алдрын хойноос ер хөөцөлддөгүй. Гэхдээ “Оны хүн”-ээр тодорсон нь Тэнгэрбурханы хайрыг олон нийтэд түгээх үйлсэд дэм болох аваас тэр үүнд хязгааргүй баяртай байх болно” хэмээн Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Федерико Ломбарди ярьжээ.         

2014/01/08

ЭЗЭНИЙ ИЛРЭХҮЙН ИХ БАЯР

2014.01.05ны өдөр манай “Гэгээн Эх Мариа” сүмд Эзэний Илрэхүй Их Баярын мисаг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэхүү баярын Мисаг Монгол дахь Католик Шашны тэргүүн, Хамба лам Венсэслао Падилла болон фр.Франциско, фр. Эрнесто нар удирдсан билээ. Хамба лам бүх итгэгч нартаа шинэ оны мэнд хүргээд Христмас баяр маань Эзэний Илрэхүйн баярын өдөр хүртэл үргэлжилдэг бөгөөд гурван мэргэн тодоос тод гэрэлтэх одыг даган Гэрлийн Хүүг олж байгаагаар илэрхийлсэн байдаг билээ. Бидний аврагч Тэнгэрлэг Эзэний Хүү маань дорд даруу байдлаар малын саравчинд төрөөд бидний дунд хаадын Хаад, Амар тайвны Хүү,  Гэрлийн Хүү болон хүндлэгдсэн юм. Харин бидний дотор Гэрлийн Хүүгээс хүлээн авсан гэрэл гэгээ болон баяр хөөр хадгалагдаж байгаа эсэхийг өөрсдөөсөө асууцгаая. Бидний зүрх сэтгэлд гэрэлтэж буй оддыг хамтдаа цуглуулж, гэрэл гэгээтэй, халуун дулаан илчийг бусдад түгээцгээе. Христмас баярын дараа бүх гоёл чимэглэлээ хураан өөр нөхцөл байдалд шилждэг хэдий ч баяр баясал бидний зүрх сэтгэлд хадгалагдсаар байдаг бөгөөд зүрх сэтгэлдээ байгаа итгэлийн гэрлээ улам дүрэлзүүлэн асаагаарай. Ирж буй 2014 ондоо Тэнгэрбурхантай ойр байж хайртай гэр бүл, найз нөхөд ба ядарсан хүмүүсийн төлөө төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэн, Есүс Христийн сайн мэдээг өөрсдийн амьдрал, үг, үйлдлээрээ тунхаглаж бусадтай хуваалцах хэрэгтэй хэмээн Хамба Лам Венсэслао Падилла номлолдоо хэлсэн билээ. Бидэнд Тэнгэрбурханы Сайн мэдээг дамжуулж байгаа Хамба ламдаа талархаж байна. Мөн итгэгч нартаа баярын мэнд хүргээд, түүний номлолыг дэлгэрэнгүй сонсохыг хүсвэл “номлол” гэсэн хуудсанд тавтай морилно уу.